Сансар огторгуй, од гариг, эрхсээс дэлхийн гүн хүртэл танин мэдье, судалъя.

Геофизик хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Монгол оронд Геофизикийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгээд 50 гаруй жил болж байгаа ба МУИС-ийн Геофизик хөтөлбөр нь геофизикчдийг бэлтгэн гаргадаг гол төвийн нэг байхын зэрэгцээ геофизикийн олон чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж, үр дүнг нь практикт нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. 

Геофизик нь судалгааны чиглэлээрээ ялгагдах ерөнхий ба хэрэглээний гэсэн хоёр үндсэн салбартай. 

Ерөнхий геофизик – Дэлхийн бүтэц, физик шинж чанар ба түүний хатуу, шингэн, хийн мандалд явагдах үзэгдэл, үйл явц болон тэнгэрийн эрхэс, тэдгээрийн системүүдийн онцлог, хөдөлгөөний шинж чанар, төлөв, үүсэл хөгжлийг судална.

Хэрэглээний геофизик – Ашигт малтмалын эрэл хайгуул болон инженерийн барилга байгууламжийн суурийн судалгаанд дэлхийн царцдасын дээд хэсгийн гүний тогтцыг физик аргуудаар судална.

Геофизик хөтөлбөрийн зорилго бол геофизик, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, сейсмологи,астрономын чиглэлээр олон улсын түвшинд нийцсэн сургалт, судалгааны ажил гүйцэтгэх чадвар бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршдог.

Суралцах хугацаандаа дотоодын болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, мэргэжлээрээ магистр, докторын хөтөлбөрт гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Дэлхий судлалын шинжлэх ухааны хөгжил шинэ шатанд гарч, геофизикч мэргэжилтний хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр, байгалийн онцлог байдал, эрс тэс уур амьсгал, байгалийн гамшгийн эрсдэл бүхий бүс нутагт оршдог байдал, барилга хот байгуулалтын эрчимтэй хөгжил болон ашигт малтмалын арвин баялаг нөөц  зэрэг нь Монгол орны хувьд геофизикийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжих, геофизикч мэргэжилтнүүдийн ажлын байрны эрэлт өндөр байх нөхцлийг бүрдүүлж байна. 

Манай төгсөгчид 

  • Геологи, ашигт малтмалын хайгуулын салбар
  • Газар хөдлөл, соронзон судлалын салбар
  • Астрономи, одон орон судлалын салбар
  • Агаар мандлын төлөв байдал, бохирдлын судалгаа
  • Тандан судалгааны салбар
  • Барилга, автозам, инженерийн байгууламжийн судалгаа
  • Уул уурхайн салбар
  • Хүрээлэн буй орчин судлалын салбар
  • Археологийн судалгаа
  • Хөдөө аж ахуйн салбар
  • Хяналт шинжилгээ, эрсдлийн үнэлгээ зэрэг салбаруудад хөрвөн ажиллах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Мэргэших чиглэл ба эзэмших чадвар

Геофизик 

Дэлхийн гадаад, дотоод үе давхаргуудын бүтэц, тэдгээрт явагдах физик процессыг судлах чадварыг эзэмшинэ.

Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик

Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын судалгаанд геофизикийн арга, аргачлалыг хэрэглэх чадварыг эзэмшинэ.

Астрономи

Астрономи, одон орон судлалын орчин үеийн судалгааны арга зүйг эзэмшинэ.

Инженер геофизик

Инженерийн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал ба суурийн судалгаанд геофизикийн арга аргачлалыг ашиглах чадварыг эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Геофизик, геологи хайгуулын  мэргэжлийн компаниуд: Геоинженеринг групп ХХК, Геосан ХХК, Монкаротаж ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Петро Матад ХХК, Татах хүч ХХК, Гео орон ХХК, AMO Discover LLC., Geomaster LLC., ДашМагИнж ХХК, GnDS LLC., Geosignals LLC,. …
  • Судалгааны хүрээлэн, төвүүд: ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлm, Соронзон судлал, АстрофизикАстоометрийн хэлтэс, Палеонтологи, Геологийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв
  • Их, дээд боловсролын байгууллагууд
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Мэргэжлийн хяналтын байгууллагууд
  • Цөмийн энергийн комисс
  • Олон улсын төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллагууд

Нэмэлт мэдээлэл

 

 

Геологи, геофизикийн тэнхим хөтөлбөрүүд