Олон улсын харилцаа хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Монгол улсад гадаад бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай, олон улсын улс төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр мэргэшсэн гадаад хэлний өндөр мэдлэгтэй гадаад харилцааны салбарт ажиллах чадвар, дадал эзэмшсэн олон улсын албаны мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Сургалтын хөтөлбөрийг олон улсын ижил төстэй сургуулиудын жишигт хүргэх
  • Үндэсний болон олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх
  • Сургалтын кредит тогтолцоо болон шавь төвтэй сургалтанд шилжих
  • Сургалтанд дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлэх
  • Бакалавр, магистр, докторын шаталсан сургалтуудын уялдаа холбоог улам сайжруулах
  • 2+2 бакалаврын болон магистрын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Дипломат судлалын онол арга зүй, практик үйл ажиллагааны мэдлэг, мэргэжлийн болон хөргөх ур чадвартай
  • Олон улсын улс төрийн нөхцөл байдал болон монгол улсын гадаад орчинд дүн шинжилгээ хийдэг болох
  • Судалгаа хийх, шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг өөртөө хөгжүүлэх
  • Дипломат протокол, олон улсын эелдэг зан харилцааны чадвар эзэмшиж, гадаад харилцааг хөтлөн явуулах
  • Мэргэжлийн баримталбал зохих үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээ, ёс зүйг эзэмших

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төрийн албаны байгууллага
  • Нэгдсэн үндэсний байгууллага
  • Олон улсын байгууллага
  • Хувийн хэвшил
  • Аялал жуулчлал
  • Бусад

Нэмэлт мэдээлэл

Олон улсын харилцааны тэнхим хөтөлбөрүүд

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хөтөлбөрүүд