Орчлонгийн нууцыг танин мэдье

Физик хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Физик мэргэжлээр үндсэн мэргэжилтнээ бэлтгэх бөгөөд Онолын физик, Хатуу биеийн физик, Спектр судлал, Цөмийн физик, Материалын физик, Физик электроник, Биофизик зэрэг чиглэлүүдээр мэргэшил олгоно. Оюутан суралцах хугацааны эхний жилд ерөнхий суурь хичээлүүдийг судалж, хоёр дахь жилээс мэргэжлээ сонгон физикийн үндсэн курсүүдийг судалж 120 багц цаг биелүүлэн Физик мэргэжлээр бакалаврын боловсролтой төгсөнө.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Олон жилийн сургалт, судалгааны баялаг туршлага, багшлах боловсон хүчний хүрэлцээтэй нөөц, сургалт судалгааны таатай орчин болон мэргэжлийн онцлог нь суралцагчдад дараах давуу талыг олгоно. Үүнд:

  • Мэргэжлийн өргөн суурь мэдлэг, гүнзгий чадвар, онцгой дадал
  • Багш оюутны таатай харилцаа
  • Дэлхийн түвшний академик сургалт
  • Шинжлэх ухааны судалгааны арга барил
  • Дараагийн түвшний сургалтыг дотоод, гадаадын нэр хүндтэй сургуулиудад хийх боломж
  • шинэ мэргэжилд хөрвөх чадвар
Тус хөтөлбөрөө төгсөгчид монголдоо төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаг төдийгүй дэлхийн олон их сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудад амжилттай үргэлжлүүлэн суралцаж ажиллаж байгаа нь энэ хэлбэрийн чанарыг илтгэнэ уул уурхайн салбар

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Физикийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, хууль, зүй тогтлын талаар гүнзгий мэдлэг чадвар дадлыг эзэмшүүлэх
  • Олж авсан мэдлэг, чадвараа физик төдийгүй шинжлэх ухааны бусад салбарын үйл ажиллагаандаа хэрэглэх чадварыг олгох
  • Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таамаглал болон загварыг дэвшүүлэн судлах, судалгааны үр дүнг боловсруулах, нэгтгэх, дүгнэх, чадвар, дадлыг эзэмшүүлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Ажлын байрны хөрвөх чадвар

Боловсрол, Шинжлэх ухаан, Мэдээллийн технологи, Төрийн байгууллагууд, Уул уурхай, эрчим хүчний салбар, Нийгэм улс төрийн салбар

Нэмэлт мэдээлэл