Багш, байгалийн ухааны боловсрол (Физик) хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Байгалийн ухааны (физикийн) багш мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга нь ЕБС-ийн бүрэн дунд шатны ангид физик, байгалийн ухааныг багшлах үйл ажиллагаа эрхлэхэд бүрэн хүрэлцээтэй физик, байгалийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэг, физик, байгалийн ухааны дидактик, байгалийн ухааны (физикийн) багш мэргэшлийн эзэмших суурь мэдлэг, чадвар төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Физикийн багш мэргэжилтэнд физик, физик дидактик,  сурган хүмүүжүүлэх болон сэтгэл судлалын мэдлэгийг эзэмшүүлэх, суралцахуйн классик цогц чадамжуудыг хөтөлбөрийн хүрээнд бүрэн эзэмшүүлж байна. Үүнд:

  • Мэдэлгийн цогц чадамж
  • Аргын цогц чадамж
  • Хувийн цогц чадамж
  • Нийгмийн цогц чадамж

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгчдийн ур чадвар (бакалавр боловсролд тавигдах нийтлэг шаардлага)

Хувь хүний болон мэргэжлийн ур чаввар, дадал, төлөвшил

 

  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар (асуудлыг тодорхойлж шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах)
  • Шинжлэн судлах, шийдэл гаргах (таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах)
  • Системтэйгээр төлөвлөх (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох)
  • Хувь хүний ур чадвар ба дадал (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх)
  • Мэргэжлийн ур чадвар төлөвшил (мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, өорийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх)

Хүмүүстэй харилцах ур чадвар (багаар харилцах чадвар ба харилцаа)

 

  • Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)
  • Харицааны чадвар (харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх)
  • Гадаад хэлээр харилцах (англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх)

Физикийн шинжлэх ухаанаар эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж (сургууль, тэнхим тодорхойлсон)

 

  • Физикийн шинжлэх ухааны хэлд тайлагдах
  • Физикийн аливаа онол, туршилтын загварыг хэрэглэх, концепцийн мэдлэг, чадвартай байх
  • Байгаль, техник дэх физик үзэгдэл, тэдгээрийг илэрхийлсэн ухагдахуун, зарчим хуулийн талаар мэдлэг чадвартай болох
  • Бодит ертөнцийг танин мэддэг, туршилт хийх, загварчлах, физикээр учирлан үндэслэх гэх мэт байгалийн ухааны танин мэдэхүйн аргуудын талаарх мэдлэг, чадвар эзэмших
  • Мэдээллийг физикийн онцдог болон физикийн мэдлэгтэйгээр сонгон олж авах, харилцах суурь ур ухаанд сурапцах
  • Төрөл бүрийн контекст дэх физиктэй холбоотой асуудлыг танин мэдэх, үнэлгээний аргад суралцах
  • Аливаа асуудлыг шийдвэрлэхэд туршлагын болон хэмжиж болохуйц батапгаа нотолгоог цуглуулах
  • Хэм хэмжээнд тохирсон шинжлэх ухааны тайлан, өгүүлэл, аман илтгэл дэх үр дүн, санааг тодорхой ойлгон дамжуулах
  • Лабораторийн туршилт, ажиглалт, хэмжилтээс гарах үр дүнг тэдгээрийн ач холбогдол, тохирох онолын нь үүднээс учир шалтгааны тайлбарлах чадвартай байх
  • Физик туршилт, судалгааны төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
  • Бие дааж физикийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналтгай хариуцдагатай суралцах чадвартай байх

Боловсрол судлал, дидактикийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар (тэнхим, хичээлийн хамтлаг тодорхойлсон)

 

  • Багшлах ажлын боловсролын болон бусад шинжлэх ухааны гүн ухааны үндсийг тооцох, тайлбарлах Багшлах үйл ажиллагаанд сургалтын менежментийн үндсийг тооцох,тайлбарлах
  • Байгалийн ухааны боловсролын хөгжлийн чиг хандлагыг мэдрэх, үйл ажиллагаандаа тусгах
  • Боловсролын бодлого, чиглэл, хандлага, стратегийг судлах, ойлгох, хэрэгжүүлэх
  • ЕБС-ийн байгалийн ухааны боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Дидактик асуудлыг таних, дэвшүүлэн томьёолох, анализ хийх, дидактик асуудлыг шийдвэрлэх, шийдэл хийх Боловсролын бодлого, стратегитэй уялдуулан байгалийн ухааны хичээлийн кирриюолимийн зорилго, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх
  • Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн зорилго, агуулгыг оновчтой сонгож боловсруулах, хэрэгжүүлэх Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн агуулгыг хэрэгжүүлэх арга зүйг үндэслэн хөгжүүлэх Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн агуулгыг хэрэгжүүлэх хэрэглэгдэхүүнийг сонгох, бэлтгэх, боловсруулах, оновчтой хэрэглэх, хөгжүүлэх Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийг үнэлэх агуулга, арга зүйг үндэслэн хөгжүүлэх
  • Байгалийн ухааны судалгаат хичээл явуулах, хичээлийн арга, технологийг бүтээх хөгжүүлэх

 

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Боловсролын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэл, аймгийн боловсролын сургуулиуд, Лицей сургуулиуд, Албан бус боловсролын газрууд, Олон улсын байгууллагууд, Гадаадын сургалт, судалгааны хүрээлэн, төвд ажиллаж байна.