Жинхэнэ мэдлэг, хүнлэг ёс, оюуныг дээдлэнэ.

Хими хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Дэлхийн шилдэг их сургуулиудын жишгээр химич мэргэжилтэн бэлтгэх сургалтын агуулга арга зүйн үнэлгээ сургалтын орчинд тавих үндсэн шаардлагуудыг боловсруулан баталгаажуулсан энэхүү хөтөлбөр нь улс орныхоо хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах химийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй химич мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

 

Олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн

 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

 Е. Ерөнхий компетенц – Generic competencies

Е1.

Суурь чадвар

Е1.1.

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргах, бусдад нөлөөлөх чадвартай, шүүмжлэлтэйгээр хандах, дутагдлаа сайжруулах чадвартай байх.

Е1.2.

Шинжлэх ухааны аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх

Е1.3.

Математикийн үндсэн чадвартай болон тоо хэмжээ, хэмжигдэхүүний мөн чанарын талаар ойлголттой байх

Е1.4.

Мэдээллийн технологи, компьютер ашиглан интернетийн орчинд ажиллах, химийн аливаа мэдээллийг хэрэглээний программ ашиглан боловсруулах чадвартай байх

Е1.5.

Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай байх

Е2

Харилцааны чадвар

Е2.1.

Хамтран шийдвэр гаргах, сэтгэн бодох, харилцах эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы, бичгийн чадвартай байх.

Е2.2.

Химийн болон нийгэм дэх бусад салбарын талаарх мэтгэлцээнийг өөрийн өнцгөөс үнэлэх, оролцох чадвартай байх

Е2.3

Гадаад хэлээр харилцах (англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах) чадвартай байх

Е2.4.

Химийн мэргэжилтэнд байх нягт нямбай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан, бүтээлч чанарыг эзэмшсэн байх

ЕЗ

Төр, нийгэмд хандах хандлага

ЕЗ.1.

Химийн шинжлэх ухааны түүхэн дэх дотоод хөгжил (үзэл санааны) ба гадаад (нийгмийн) хөгжлийн үе шатууд, харилцан хамаарлыг ойлгох

Е3.2.

Байгалийн шинжлэх ухаан, технологийн зорилго, арга, шинжлэх ухааны салбаруудын хоорондох ялгаатай болон төсөөтэй талууд, хууль, онол, үндэслэлтэй тайлбарын онцлог, туршилт, бодит байдлын үүргийн талаар гүнзгий ойлголттой байх

ЕЗ.З.

Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудалд химийн шинжлэх ухаанчаар хандах, хандлагынхаа учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай байх

Е3.4.

Хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцах, шинжлэх ухаанчаар сэтгэх төсөөлөл болон учир шалтгааны ёс зүйн болон норматив хэм хэмжээг хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай байх

Е3.5.

Бусад салбарын шинэ хөгжил дэвшлийн нийгмийн үр дагавар (эдийн засгийн, нийгмийн болон соёлын)-ын талаар хэлэлцэх, задлан шинжлэх чадвартай байх

Т

Тусгай компетенц

T1

Химийн шинжлэх ухааны чадвар (Scientific literacy)

Т1.1.

Химийн шинжлэх ухааны хэлд тайлагдах

Т1.2.

Химийн аливаа онол, туршилтын загварыг хэрэглэх, концепцийн мэдлэг, чадвартай байх

Т1.3.

Химийн нэгдэл дэх химийн холбоо, электронт бүтцийг тодорхойлох, түүнд үндэслэн химийн нэгдэл дэх харилцан үйлчлэл, урвалд орох чадварыг, улмаар бодисын химийн, физикийн, электроны шинж чанарыг тайлбарлах

Т1.4.

Химийн термодинамик, урвалын кинетик болон механизмын үндсэн зарчмыг ойлгох, хэрэглэх

Т1.5.

Органик биш ба органик химийн урвалын онол, зарчимд үндэслэн шинэ химийн нэгдэл гарган авах арга замыг дэвшүүлэх, тайлбарлах

Т1.6.

Химийн нэгдлийг ялгаж салгах, бүртгэх, хэмжих, химийн нэгдэл, материалыг шинжлэн судлахад чанарын болон тооны үнэлгээний аргыг хэрэглэх

Мэдээлэл, эх сурвалж хайх идэвхтэй арга техникийг хэрэглэх, шинжлэх ухааны аливаа мэдээлэлд шүүмжлэлтэйгээр үнэлгээ өгөх

Т1.7.

Химийн шинжлэх ухаанд түгээмэл тохиолдох асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэхэд шүүмжлэлтэй, бүтээлч хандаж асуулт асуух чадвартай байх

Т1.8.

Хүлээж буй үр дүнг урьдчилан таамаглах, туршиж болохуйц таамаглал гаргахад нэгтгэн дүгнэх болон задлан шинжилгээний аргыг хэрэглэх, нотлох

Т1.9.

Төсөөтэй даалгавар болон дэвшүүлсэн таамаглалын шийдлийг ойлгох, ийм асуудлыг чанарын болон тооны хувьд шийдвэрлэхэд өөрийн мэдлэг, ойлголтоо хэрэглэх

Т1.10.

Аливаа асуудлыг шийдвэрлэхэд туршлагын болон хэмжиж болохуйц баталгаа, нотолгоог цуглуулах

Т1.11.

Туршилтын дараагийн зорилгод шаардагдах үе шатуудыг санал болгох түвшний судалгааны ажлын ойлголтгой байх

Т1.12.

Хэм хэмжээнд тохирсон шинжлэх ухааны тайлан, өгүүлэл, аман илтгэл дэх үр дүн, санааг тодорхой ойлгон, дамжуулах

Т1.13.

Химийн шинжлэх ухааны зөрчилтэй асуудлыг дахин томьёолох чадвартай байх. Бусдын өмнө өөрийн шинэ тайлбараа үндэслэлтэйгээр хамгаалах чадвартай байх.

Т1.14.

Химийн төрөл бүрийн баримт, мэдээлэл, үр дүнг үнэлэх, учир шалтгааныг буулган тайлбарлах, задлан шинжлэх чадвартай байх

Т1.15.

Химийн шинжлэх ухааны мэдээлэл, асуудлыг амаар болон бичгээр илэрхийлэх чадвартай байх

Т1.16.

Химийн мэдээлэл, өгөгдөлтэй холбоотой компьютерийн болон үр дүнгийн боловсруулалтын мэдлэгтэй байх

Т2

Дадлага ажлын чадвар

Т2.1.

Таамаглал дэвшүүлэх, шалгах зорилгоор туршилтыг загварчлах, төлөвлөх

Т2.2.

Химийн бодис, материалын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг тооцон аюулгүй ажиллах чадвартай байх

Т2.3.

Органик, органик биш системтэй холбоотой туршилтыг лабораторийн стандарт аргачлалаар явуулах, синтезийн болон анализын багаж төхөөрөмжийг хэрэглэх чадвартай байх

Т2.4.

Химийн туршилт, судалгаанд хэрэглэгдэх стандарт аргыг явуулах, түүний ач холбогдлыг ойлгох

Т2.5.

Химийн шинж чанар, хувирал, өөрчлөлтийг ажиглах, хянах, хэмжих, улмаар системтэй, найдвартай үр дүнг гарган авч тэмдэглэх, баримтжуулах чадвартай байх

Т2.6.

Лабораторийн туршилтын ажиглалт, хэмжилтээс гарах үр дүнг тэдгээрийн ач холбогдол, тохирох онолын нь үүднээс учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх

Т2.7.

Туршилтаар гаргасан үр дүнгээ тохиромжтой байдлаар баримтжуулах чадвартай байх

Т2.8.

Химийн бодисыг хэрэглэх, туршилтын аргачлалтай холбоотой аюул эрсдлийн үнэлгээг хийх чадвартай байх

Т2.9.

Химийн туршилт, судалгааны ажлын асуудал, хэрэгцээ шаардлагыг дахин томьёолох, судалгааны хүрээг тогтох, таамаглал дэвшүүлэх чадвартай байх

Т2.10.

Химийн туршилт, судалгааны төлөвлөгөө боловсруулах чадвартай байх

Т2.11.

Химийн туршилт, судалгааны ажлын туршлагаа ялгаатай нөхцөл байдалд ашиглах чадвартай байх

Т2.12.

Химийн туршилт, судалгааны ажлын талаарх үр дүн, үр дүнгийн боловсруулалт, гаргасан дүгнэлтийг үнэлэх, шүүмжлэлтэй хандах чадвартай байх

Т2.13.

Гүйцэд биш, хамааралгүй, алдаатай үр дүн гарсан тохиолдлыг мэддэг байх, үндэслэлтэйгээр тайлбарлах, дүгнэлт гаргах чадвартай байх

Т2.14.

Химийн нэгдэл, бодисын дээж, төхөөрөмж (хэлхээ, сенсор гэх мэт)-ийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, цэвэрлэх, хувиргах, таньж илрүүлэх чадвартай байх

Т2.15.

Багажийн тохиргоог хийх, алдааг илрүүлэх, залруулах чадвартай байх 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Химич
  • Шинжээч
  • Инженер
  • Технологич
  • Чанар шалгагч
  • Хүнсний эрүүл
  • Ахуйн хянагч
  • Химийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
  • Багш 
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Лаборант
  • Химийн мэргэжилтэн

Нэмэлт мэдээлэл