Математик бол бүх шинжлэх ухааны хаан

Математик хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хол явахад газар зүйн мэдлэг, хүнтэй танилцахад уран зохиолын мэдрэмж хэрэг болдог бол дэлхий ертөнцийг ойлгоход, түүнийг танин мэдэхэд математик боловсрол ач тустай байдаг. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь xүн төрөлхтний оюун санааны хөгжлийн нэг сонгомол хэлбэр болох математикийн ухааны боловсрол олгоход оршино. Ингэснээр тухайн хүн орон зай, цаг хугацаа гэх мэт энгийн ойлголтуудаас эхлээд аливаа юмсын зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх арга барил, мэдлэг, чадварыг эзэмшинэ. Энэ хөтөлбөрийн агуулга Монголын их, дээд сургуулиудын Математикийн мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтнийг бэлтгэхэд чиглэсэн болно.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Математикийн хөтөлбөрийн зорилго нь:

  • Хүн төрөлхтний оюун санааны хөгжлийн нэг сонгомол хэлбэр болох математикийн ухааны боловсрол олгох.
  • Тухайн хүн орон зай, цаг хугацаа, гэх мэт энгийн ойлголтуудаас эхлээд аливаа юмсын зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэх арга барил, мэдлэг чадварыг эзэмших.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД
  • Их дээд сургуулийн багш
  • Судалгааны хурээлэнгийн эрдэм шинжилгэнии ажилтан
  • ЕБС, коллежид захирал. хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, математикийн багш
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД
  • Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, ХАА, соёл, нийгмийн ажил зэрэг олон талт чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх. хяналт үнэлгээ хийх удирдлагын ажил

Математикийн тэнхим хөтөлбөрүүд