“Тоомжиргүйхэн бодлоор багш бол энгийн нэгэн гэж боддог уу? Үгүй дээ эзэмшиж чадвал БАГШ бол ГАЙХАЛТАЙ МЭРГЭЖИЛ юм.”

Багш, байгалийн ухааны боловсрол (Хими) хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Химийн шинжлэх ухаанд суурилсан ЕБС-ийн бүрэн дунд боловсролын байгалийн ухаан (хими)-ы багш мэргэжилтэнг дэлхийн шилдэг сургуулиудын жишгээр бэлтгэх бакалаврын боловсрол олгох сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, хэрэгжүүлж, хөгжүүлэхэд оршино.
 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгчдийн ур чадвар ( бакалавр боловсрол тавигдах нийтлэг шаардлага)

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил    

  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар (асуудлыг тодорхойлж шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах)
  • Шинжлэн судлах шийдэл гаргах (таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах)
  • Системтэйгээр төлөвлөх. (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох)
  • Хувь хүний ур чадвар ба дадал. (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх)
  • Мэргэжлийн ур чадвар төлөвшил. (мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх)
  • Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)
  • Харилцааны чадвар (харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мултимедиа, график дүрслэлээр болон, яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх)
  • Гадаад хэлээр харилцах (англи хэлээр  мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх)

Химийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвар  

Химийн шинжлэх ухаанч арга барил

  • Математикийн үндсэн чадвартай байх, тоо хэмжээний зэрэг, хэмжигдэхүүний мөн чанарын талаар ойлголттой байх
  • Мэдээллийн технологи, компьютер ашиглан, интернетийн орчинд ажиллах, химийн аливаа мэдээллийг хэрэглээний программ ашиглан  боловсруулах чадвартай байх
  • Бие дааж химийн мэдлэг, чадвар эзэмших, өөрийн удирдлага, хяналттай, хариуцлагатай суралцах чадвартай байх
  • Химийн мэргэжилтэнд байх нягт нямбай, хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, бие даасан, бүтээлч чанарыг эзэмшсэн байх
  • Химийн шинжлэх ухааны түүхэн дэх дотоод хөгжил (үзэл санааны) ба гадаад (нийгмийн) хөгжлийн үе шатууд, харилцан хамаарлыг ойлгох
  • Хүрээлэн буй орчин, тогтвортой хөгжлийн асуудалд химийн шинжлэх ухаанчаар хандах, хандлагынхаа учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай байх

Химийн шинжлэх ухааны мэдлэг, чадвар

  • Химийн шинжлэх ухааны хэлд тайлагдах
  • Химийн аливаа онол, туршилтын загварыг хэрэглэх, концепцийн мэдлэг, чадвартай байх
  • Органик биш ба органик химийн урвалын онол, зарчимд үндэслэн шинэ химийн нэгдэл гарган авах арга замыг дэвшүүлэх, тайлбарлах
  • Химийн нэгдэл дэх химийн холбоо, электронт бүтцийг тодорхойлох, түүнд үндэслэн химийн нэгдэл дэх харилцан үйлчлэл, урвалд орох чадварыг, улмаар бодисын химийн, физикийн, электроны шинж чанарыг тайлбарлах
  • Химийн нэгдлийг ялгаж салгах, бүртгэх, хэмжих, химийн нэгдэл, материалыг шинжлэн судлахад чанарын болон тооны үнэлгээний аргыг хэрэглэх. Мэдээлэл, эх сурвалж хайх идэвхтэй арга техникийг хэрэглэх, шинжлэх ухааны аливаа мэдээлэлд шүүмжлэлтэйгээр үнэлгээ өгөх
  • Аливаа асуудлыг шийдвэрлэхэд туршлагын болон хэмжиж болохуйц баталгаа, нотолгоог цуглуулах
  • Хэм хэмжээнд тохирсон шинжлэх ухааны тайлан, өгүүлэл, аман илтгэл дэх үр дүн, санааг тодорхой ойлгон, дамжуулах
  • Химийн шинжлэх ухааны мэдээлэл, асуудлыг амаар болон бичгээр илэрхийлэх чадвартай байх
  • Химийн мэдээлэл, өгөгдөлтэй холбоотой компьютерийн болон үр дүнгийн боловсруулалтын мэдлэгтэй байх

 Дадлага ажлын чадвар    

  • Химийн бодис, материалын физик, химийн шинж чанар, аюул эрсдлийг тооцон аюулгүй ажиллах чадвартай
  • Лабораторийн туршилтын ажиглалт, хэмжилтээс гарах үр дүнг тэдгээрийн ач холбогдол, тохирох онолын нь үүднээс учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх
  • Химийн туршилт, судалгааны төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
  • Химийн туршилт, судалгааны ажлын туршлагаа ялгаатай нөхцөл байдалд ашиглах чадвартай байх
  • Химийн туршилт, судалгааны ажлын талаарх үр дүн, үр дүнгийн боловсруулалт, гаргасан дүгнэлтийг үнэлэх, шүүмжлэлтэй хандах чадвартай байх
  • Шинжлэх ухааны аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах чадвартай байх
  • Гүйцэд биш, хамааралгүй, алдаатай үр дүн гарсан тохиолдлыг мэддэг байх, үндэслэлтэйгээр тайлбарлах, дүгнэлт гаргах чадвартай байх


Боловсрол судлал, дидактикийн мэдлэг, ур чадвар (тэнхим, хичээлийн хамтлаг тодорхойлсон)  

  • Багшлах ажлын боловсролын болон бусад шинжлэх ухааны гүн ухааны үндсийг тооцох, тайлбарлах
  • Багшлах үйл ажиллагаанд сургалтын менежментийн үндсийг тооцох
  • Байгалийн ухааны боловсролын хөгжлийн чиг хандлагыг мэдрэх, үйл ажиллагаандаа тусгах
  • Боловсролын бодлого чиглэл, хандлага, стратегийг судлах, ойлгох, хэрэгжүүлэх
  • ЕБС-ийн байгалийн ухааны боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Дидактик асуудлыг таних, дэвшүүлэн томьёолох, анализ хийх, дидактик асуудлыг шийдвэрлэх, шийдэл хийх
  • Боловсролын бодлого, стратегитэй уялдуулан байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн зорилго, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх
  • Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн зорилго, агуулгыг оновчтой сонгож, боловсруулах, хэрэгжүүлэх
  • Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн агуулгыг хэрэгжүүлэх арга зүйг үндэслэн хөгжүүлэх
  • Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийн агуулгыг хэрэгжүүлэх хэрэглэгдэхүүнийг сонгох, бэлтгэх, боловсруулах, оновчтой хэрэглэх, хөгжүүлэх
  • Байгалийн ухааны хичээлийн киррикюлимийг үнэлэх агуулга, арга зүйг үндэслэн хөгжүүлэх
  • Байгалийн ухааны судалгаат хичээлийг явуулах, хичээлийн арга, технологийг бүтээх, хөгжүүлэх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

АЖЛЫН БАЙР

  • ЕБС-д Химийн багш, удирдах ажилтан
  • Боловсрол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжилтэн, удирдах ажилтан
  • Боловсролын хүрээлэнд мэргэжилтэн, удирдах ажилтан
  • Боловсролын бусад салбарт

БАГШИЙН АЖЛЫН НЭМЭЛТ УРАМШУУЛАЛ

  • Нэмэлт цалин (анги удирдах, ЗАН, кабинет удирдах)
  • Нэмэгдэл  (багшийн мэргэжлийн зэргийн, орон нутгийн, ур чадварын, тусгай сургалтын, докторын)
  • Урамшуулал (ажлын үр дүнгийн, оны тэргүүний)
  • Илүү цаг, нэмэлт ажлын хөлс
  • Тэтгэмж