“Хэл, соёл болбоос монгол түмний дархлаа мөн.”

Хэл шинжлэл /Монгол/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн ууган тэнхимийн нэг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим нь хэл бичгийн мэргэжилтэн, багш, судлаач бэлтгэхийн сацуу Монгол орноо бусад улсад сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тодруулбал 37 улсаас 2200 гаруй гадаад оюутан суралцаж, үе үеийн эрдэмтэн багш нар маань Ази, Европ, Америк тивийн 15 улсын 24 их сургуульд тус тэнхмийн зочин профессороор ажиллаж байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Хэл шинжлэлийн онолын мэдлэгт тогтолцоотойгоор суралцах
  • Сурвалж бичгийг шинжлэх ухааны үүднээс зөвөөр тайлан уншиж, эрдэм шинжилгээний галиг хийх дадалд суралцах
  • Монголчуудын хэл, соёл сэтгэлгээтэй танилцах, суралцах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Томоохон ажил олгогчид:

  • Монгол улсын их сургууль
  • Монгол улсын архивын ерөнхий газар
  • Үндэсний олон нийтийн телевиз
  • Монгол HD телевиз
  • Ерөнхий боловсролын сургуулиуд
  • Өнөөдөр, Өдрийн сонин

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд