Хамтдаа суралцъя, аялъя, хөгжье, танин мэдье: Дэлхий бидний өмнө нээлттэй байна...

Аялал жуулчлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Аялал жуулчлалын талаарх шинжлэх ухаанч мэдлэг, зөв хандлага, төлөвшилтэй дотоодын болон олон улсын түвшинд ажиллах чадвартай, бодлогын яам, агентлаг, төрийн бус байгууллага хувийн хэвшлийн байгууллага, төсөл өдрүүдэд ажиллах, судалгаа хийх, мэргэжлийн болон харилцааны чадамжтай аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндэслэл бүхий байгаль түүх соёл лекц аялал жуулчлалын онолын мэдлэг
  • Газарзүйн шинжлэх ухаантай уялдаа бүхий рекреац, аялал жуулчлалыг байгаль, нийгэм, эдийн засгийн нөхцөл, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх мэдлэг
  • Дэлхийн бүс нутгуудын аялал жуулчлалын нөөц, өнөөгийн байдал хандлага, жуулчдын худалдан авах зан төлвийн загвар, аялал жуулчлалын эдийн засаг, менежмент, маркетингийн мэдлэгийг эзэмшиж, судалгааны эх сурвалж судлах,  ахисан түвшинд бичиж найруулах, илтгэх газрын зураг дээр ажиллах, эрсдлийг тооцоолох
  • Аялал жуулчлалын бизнесийн орчинд зах зээлийн судалгаа хийх
  • Тоон болон чанарын судалгааны арга зүйг эзэмшсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн төлөвлөх, зохион байгуулах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Дэлхийн аялал жуучлалын байгууллагаас олон улсын хөдөлмөрийн зах зээлд 11 ажлын байр дутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ноогддог бөгөөд 1 жуулчин хүлээж авахад 20 ажлын байр идэвхждэг хэмээн тодорхойлжээ.

Аялал жуулчлалын мэргэжлээр төгсөгчид нь дараах ажлын байруудад ажиллах бүрэн мэдлэг, чадвар, хандлагатай байдаг. Үүнд:

  • Аялал жуулчлалын тур оператор, аялал жуулчлалын компанид менежер, аяллын хөтөч-тайлбарлагч
  • Ааялал жуулчлалын агентууд, захиалгын ажилтан, менежер
  • Жуулчны гэр баазууд, амралтын газар, рашаан сувилалын менежер
  • Олон улсын сүлжээ зочид буудлуудын менежер
  • Ресторан, зоогийн газруудын менежер
  • Хурал зөвөлгөөн, уулзалт, эвент зохион байгуулагч
  • БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төр, засгийн байгууллагуудад аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн
  • Улсын болон аймгийн ТХГ -т аялал жуулчлалын мэргэжилтэн
  • Олон улсын хөгжлийн байгууллагад т аялал жуулчлалын зөвлөх
  • Нислэгийн тийз борлуулах агентлагийн захиалгын ажилтан