Газар нутагтаа эзэн нь байцгаая!

Газар зохион байгуулалт /төлөвлөлт, кадастр/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Газрыг үр ашигтай эзэмших ашиглах хамгаалах нөхөн сэргээх, сайжруулах, дэвшилтэт арга, техник технологид суралцах төлөвлөгөө боловсруулах, улс, бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон орон нутгийн төлөвлөлтийг улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөж, зохион байгуулах чадвар эзэмшинэ. Газрын кадастрын хэмжилт боловсруулалт бүртгэл үнэлгээ хийх боломжтой.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллах мэргэжлийн болон хувь хүний чадварыг бүрэн эзэмшинэ.

  • Судалгаа, шинжилгээ хийх арга зүй
  • Нийгэм, эдийн засгийн зүй тогтлыг тайлбарлах
  • Байгалийн зүй тогтлыг зөв тайлбарлах
  • Газрын зураг, байрзүйн зурагтай ажиллах 
  • Мэргэжлийн программуудыг эзэмших
  • Тооцоолол ба дүн шинжилгээ хийх 
  • Судалгаа хийх арга зүй эзэмших

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • МУЗГ - ын Барилга, хот байгуулалтын яам
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Аймаг, нийслэл, дүүргийн газрын албад
  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн зураг төслийн хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар
  • Аймгуудын Барилга, хот байгуулалтын газар
  • Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд
  • Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд 
  • Шинжлэх ухаан болон дээд боловсролын байгууллагууд
  • Олон улсын төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллагууд
  • Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий аж ахуй нэгж
  • Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж
  • Геодезийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий мэргэжлийн компаниудад ажиллах боломжтой