Сэтгүүл зүй хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Нийгэм, улс оронд өрнөж буй үйл явдал, үзэгдэл, цаг үеийн тухай олон нийтийн хэрэгцээ, эрх ашигт нийцсэн үнэн бодит мэдээллийг иргэдэд зориулан цуглуулах, бэлтгэх, түгээхэд чиглэсэн мэдээлэл харилцааны цогц үйл ажиллагаа бол СЭТГҮҮЛ ЗҮЙ.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Иргэдийн "мэдэх эрхэд" үйлчилж, олон нийтийн өмнөөс төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийгэм, улс төрийн үйл явц дахь олон ургальч байр суурийг илэрхийлж байдаг нь энэ мэргэжлийн онцлог бөгөөд мөн чанар юм. Мэдээлэл харилцааны технологийн дэвшил хурдацтай өрнөхийн хэрээр мэргэжлийн сэтгүүл зүй, чанартай хэвлэл мэдээллийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгч нь дор дурдсан мэдлэг эзэмшсэн байна:

  • Сэтгүүл зүйн онол, арга зүйн цогц мэдлэгтэй, Монголын болоод дэлхийн сэтгүүл зүйн түүх, хөгжил төлөвшил, сэтгүүл зүйн шинжлэх ухааны тулгуур зарчмуудыг системтэй ойлгосон байх.
  • Монголын болон дэлхийн нэрт сэтгүүлч, сэтгүүл зүй судлаачдын уран бүтээл, тэдгээрийн онцлог, ур чадвар, шинэлэг тал, өвөрмөц шинж чанарыг мэддэг байх.
  • Сэтгүүл зүйн янз бүрийн чиглэл, урсгал, дэг сургуулиудын талаар мэдлэг төсөөлөлтэй байх
  • Сэтгүүл зүйн түүх, практик болон арга зүйн үйл ажиллагаа, нийгэмд үзүүлж буй нөлөө нь дэлхий дахин, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил, үр дагавартай салшгүй холбоотойг сайн мэддэг, түүнд задлан шинжилгээ хийх түвшний мэдлэгтэй байх
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн бүх хэлбэр, төрөл зүйлд задлан шинжилгээ хийх чадвар эзэмшсэн байх.
  • Реклам сурталчилгааны онол, практик, түүх, арга зүйн чиглэлийн талаар мэдлэг боловсролтой байх
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техник, технологийн талаар тодорхой мэдлэгтэй, нийгмийн оюун санаа мэдээллийн харилцааны эрх зүйн болон логикийн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх
  • Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шааардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон техник технологийн суурь хичээлүүдийг үзэж, тодорхой мэдлэг эзэмшсэн байх
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нэгээс доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байх.
  • Мэргэжлийн болон өөрийгөө хөгжүүлэх, аливаа шинэчлэлт өөрчлөлт хийхэд тодорхой зорилго тавих, түүнийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмшсэн байх.

Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна:

  • Олон нийтийн мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн бүх төрөл зүйлээр бүтээж туурвих, боловсруулах дадал, чадвартай байх.
  • Мэдээлэл, сэтгүүл зүйн бичлэг, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадварын үндсийг бүрэн эзэмшиж, бичиг соёлын өндөр ур чадвартай байх
  • Монгол хэлний бичгийн найруулах, боловсруулах, хянан засварлах, ярианы илэрхийллийн өндөр чадвартай байх
  • Реклам сурталчилгааны бүх төрөл, хэлбэрээр бүтээж туурвих чадвартай байх
  • Олон нийтийн харилцааны аливаа үйл ажиллагааг явуулж чаддаг, ажлын үндсэн арга барилыг эзэмшсэн байх
  • Нийгэм улс төр, эдийн засгийн үйл явдал, үзэгдэл асуудал, баримтад дүн шинжилгээ хийж чаддаг байх
  • Нийгэм, олон нийтэд мэдээлэл түгээх ёс зүй, соёлын хэм хэмжээг эзэмшсэн, түүнийгээ дагаж мөрддөг байх
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн техникийн бүх үйл ажиллагаа, арга зүйг бүрэн эзэмшиж, үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай байх.
  • Сонгон суралцсан чиглэл, мэргэжлээрээ хэвлэл мэдээллийн аль ч байгууллагын ямар ч үйл ажиллагааны түвшинд ажиллаж чаддаг байх.
  • Сэтгүүл зүйн судалгаа шинжилгээ хийх үндсэн арга зүйг зохих түвшинд эзэмшиж судалгааны ажлын тодорхой дадал чадвартай байх.
  • Цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага хөгжил, шинэчлэлтэд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Телевизийн сэтгүүлч, тоймч, редактор, найруулагч, сурвалжлагч, нэвтрүүлэгч, хөтлөгч, продюсер г.м.
  • Төрөл бүрийн давтамжтай сонин, сэтгүүл, мэдээллийн сайтуудад сэтгүүлч, сурвалжлагч, редактор г.м.
  • Төр, төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн албад,  хэвлэлийн төлөөлөгч г.м
  • Зар сурталчилгааны агентлаг, маркетингийн зөвлөх үйлчилгээний компаниудад копирайтер, рекламын менежер г.м
  • Нам, улс төрийн хүчин, улс төрчийн хэвлэлийн төлөөлөгч, бие төлөөлөгч, PR менежер г.м

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим хөтөлбөрүүд