Эртний түүхийн бодитой баримтыг хүн төрлөхтөнд дэлгэн үзүүлж, хүний хөгжлийг өөр өөр уламжлал, соёлын бүтээгдэхүүн гэдгийг нь харгалзан тогтоож, өвөг дээдсийн түүхийг байнга сануулж байдгаараа археологичид бол хүн төрлөхтний оюун ухаан, ой санамж билээ

Археологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн хүн төрөлхтний нэн эртний соёл түүхийг болон бичиг үсэг үүссэнээс хойших эртний үеийн бичигдэж тэмдэглээгүй, бичигдсэн ч эх баримт нь манай үед уламжлагдаж ирээгүй үйл явдал, соёл нийгмийн түүхийг сэргээн шинэчлэхэд булш дараас, хадны сүг зургийн дурсгал эрхэм нандин ач холбогдолтой байдаг. Эдгээр сурвалжийг археологийн шинжлэх ухаан судалдаг.  

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Английн Кембрижийн их сургууль, Лондонгийн их сургуулийн коллеж, Бристолын их сургууль Австрийн шинжлэх ухааны академи, Копенгагены их сургууль, АНУ-ын Аризоны их сургууль, Японы Nippon Dental University, Осакагийн их сургууль, Шига мужийн их сургууль, Солонгосын гЧун-Аны их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Германы Бонн, Грейсвалдын их сургууль, Хятадын Жилин их сургууль, Төвийн үндэстний их сургууль, Өвөр Монголын их сургууль зэрэг гадаадын их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудтай судалгааны хамтын ажиллагааг тогтмол явуулдаг. Манай тэнхимд дээрх сургуулиудаас эрдэмтэн багш нар, зочин судлаачид ирж ажиллахаас гадна магистр, докторын сургалтад Япон, Англи, Шинэ Зеланд, Хятад, Америк, Австрали, Польш, Унгар, Чех зэрэг орнуудаас судлаач оюутнууд хамрагддаг. Тус тэнхимийн оюутнууд гадны судлаачидтай хамтран олон улсын судалгааны төсөлд ажиллах боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Хүн төрөлхтний өнгөрсөн үеийн аж байдал, нийгмийн хөгжил, соёл боловсрол, ертөнцийг үзэх үзэл төсөөллийг сэргээн тайлбарлаж сурна 
  • Монголын эртний түүх соёлын биет өв, археологийн дурсгалын төрлүүдтэй танилцах тэдгээрийн орших газар, онцлогийн ойлголт төсөөлөлтэй болно 
  • Археологийн хайгуул ба малталт судалгааны арга зүй, техникт суралцах, булшны ба талбайн зураг үйлдэх, тодорхойлон бичих, малталтын явцад оршуулгын зан үйлийг тайлбарлах мэдлэг, чадвар эзэмшинэ 
  • Археологийн шинжлэх ухааны суурь болон орчин үеийн чиглэлүүдээр мэдлэг эзэмших, антропологийн аль нэг салбараар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан болон багаар гүйцэтгэх, төсөл боловсруулан хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг задлан шинжлэх, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, онолын дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшиж, шинжлэх ухааны ёс зүйг эрхэмлэдэг, хүмүүнлэг ёс суртахуунтай судлаач байх дадалтай болж, эрдэм шинжилгээний бүтээлийн олон улсын академийг бүтцийг бүрэн эзэмшүүлэх, гадаад хэлээр туурвисан мэргэжлийн бүтээлүүдтэй танилцах хэлний зохих мэдлэгтэй болно 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Манай төгсөгчид төгссөний дараа нийгэм соёл шинжлэх ухааны бүхий л салбарт ажиллах боломжтой.  

  • МУИС, ШУА, ШУТИС, СУИС зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд 
  • Англи, Герман, Япон зэрэг гадаад улсуудын нэр хүндтэй их сургууль, судалгааны байгууллагууд 
  • Олон улсын байгууллага, төслүүд 
  • Монгол улсын яам тамгын газар зэрэг төрийн байгууллагууд 
  • Дотоод болон гадаадын бизнесийн байгууллагууд 
  • Бүх түвшний архивын болон бүртгэл мэдээллийн газрууд 
  • Бүрэн дунд боловсролын сургуулиуд 
  • Төв болон орон нутгийн музейнүүд 
  • Аялал жуулчлалын байгууллагууд 
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд 
  • Төрийн бус байгууллагууд зэрэгт их дээд сургуулийн багш, судлаач, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, хөгжил зэрэг нийгмийн олон талт асуудлыг хамарсан олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрийн удирдагч, судлаач, ажилтан, зөвлөх, менежер, төрийн болон төрийн бус байгууллагуудад бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийх удирдлагын ажил мөн бизнесийн байгууллагуудад олон нийтийн харилцаа, хүний нөөц, борлуулалт маркетингийн амжилт бүтээлтэй ажиллаж байна 

Нэмэлт мэдээлэл

Японы Шига мужийн их сургуулийн оюутан солилцоо 

2007 оноос Японы Шига мужийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж оюутан солилцож эхэлсэн. Тус солилцооны зорилго нь Японд Монгол судлаач, антропологичдыг бэлтгэх явдал юм. Жилд манай тэнхимээс хоёр оюутан Шига мужид очиж нэг жилийн хугацаатай суралцдаг. Энэ хугацаанд оюутнууд Япон хэлний хичээлд суралцахын зэрэгцээ Монгол ба дотоод Азийн судлал, антропологи, орон судлалын мэргэжлийн хичээлүүдийг судалдаг. 

А.Мостаэртын Монгол судлалын төвийн судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөр 

Тус судалгааны төвийн судлаач оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой бөгөөд тус тэнхмээс 3-5 оюутан тогтмол хамрагддаг. Энэ нь оюутан үедээ эрдэм шинжилгээний ажлыг тэтгэлэгтэйгээр хийж, анхны судалгааны бүтээлээ хэвлүүлж, баялаг номын сангаар үйлчлүүлж өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог 

Археологийн лаборатори

Тус тэнхимийн сан хөмрөгт монгол улсын нутаг дэвсгэрт 1995 оноос хойш малтан шинжилсэн археологийн дурсгалуудаас олдсон эп өлгийн зүйл хадгалагддаг бөгөөд одоогоор монголын түүхийн бүх үед буюу шинэ чулуун зэвсгийн үеэс (одоогоос 8000 жилийн өмнө) орчин үеийг хүртэл хамаарах нийт 500 орчим газрын 2000 гаруй олдвор хэрэглэгдэхүүн хадаглагдаж байна. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь сургалтын бааз материал болохоос гадна Монголын эртний нүүдэлчдийн түүх, соёл, аж амьдрал, судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болдог учир гадаад дотоодын судлаачдын судалгааны тулгуур хэрэглэгдэхүүн болдог.

Антропологи, археологийн тэнхим хөтөлбөрүүд