Газарзүйн боловсролтой хүн эх орны үнэт баялаг

Багш, байгалийн ухааны боловсрол (Газарзүй) хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Байгаль, нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн орон зай, цаг хугацааны хувьд өөрчлөгдөж буй зүй тогтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах, мэргэжлийн арга зүйн ур чадвартай багш, газарзүйн боловсрол судлаач бэлтгэх.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллах мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг бүрэн эзэмшинэ.

  • Судалгаа, шинжилгээ хийх арга зүй
  • Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны арга зүй
  • Багшлах эв дүй, багшлах дадлага чадвар
  • Нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны суурь судалгааны хэрэглээ 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • МУЗГ - ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв
  • Аймаг, нийслэл, дүүргийн Боловролын газар 
  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсрол сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, дээд боловсролын байгууллагууд
  • Байгаль орчны чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд
  • ОУ - ын төсөл, хөтөлбөрт ажиллах боломжтой