Орон зайн өнгөрснийг тайлж, өнөөдрийг дүрсэлж, ирээдүйг таамаглана.

Газар зүй хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Байгаль болон нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн орон зай цаг хугацааны хувьд өөрчлөгдөж буй зүй тогтлыг ШУ-ны үндэслэлтэйгээр тодорхойлох чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэн гаргахад оршино.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төрийн болон хувийн хэвшлийн байгалийн ухааны салбарт ажиллах мэргэжлийн болон хувь хүний чадварыг бүрэн эзэмшинэ.

  • Судалгаа, шинжилгээ хийх арга зүй
  • Нийгэм, эдийн засгийн зүй тогтлыг тайлбарлах
  • Байгалийн зүй тогтлыг зөв тайлбарлах
  • Газрын зураг, байрзүйн зурагтай ажиллах 
  • Мэргэжлийн программуудыг эзэмших
  • Тооцоолол ба дүн шинжилгээ хийх
  • Судалгаа хийх арга зүй эзэмших

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Монгол улсын засгийн газрын байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Уул уурхайн салбар, нөхөн сэргээлт, байгаль хамгааллын байгууллага Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрууд
  • Шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Боловсролын хүрээлэн
  • Их, дээд сургуулиуд, МУИС, МУБИС, ХААИС 
  • Байгаль орчны чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд
  • Газарзүй, байгаль орчны чиглэлээр дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр болон төрийн бус байгууллагуудад ажиллах боломжтой