Экологи хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

  • Экологи нь орчин үеийн шинжлэх ухааны тэргүүн эгнээнд хурдацтай, далайцтай хөгжиж байгаа салбар бөгөөд Монгол оронд эрэлт хэрэгцээтэй байгаа энэ мэргэжлийн шаардлагад нийцүүлэн Экологи , Байгаль хамгааллын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг.
  • Суурь ба хавсарга экологийн салбарт судалгаанд тулгуурласан шаталсан сургалттай.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Салбарын тэргүүлэх доктор профессор багш нар хичээл заадаг.
  • Биологи, байгалийн шинжлэх ухаантай холбоотой математик мэдлэг олгоно.
  • Гадаадын мэргэжилтэн профессоруудтай хамтран судалгаа, сургалт, олон нийтийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилийн үйл ажиллагаа явуулдаг.
  • Суралцах хугацаандаа гадаадын нэр хүндтэй судлаачдын лекц, семинар зуны сургалт болон багш нарын судалгааны төсөлд хамрагдан төслөөс тэтгэлэг авах боломжтой.
  • Япон улсын Шига мужийн Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт жил болгон оюутнууд хамрагддаг. АНУ-н "Tailor Family -  Asia foundation Endowed Chair and Ecology and Conservation Biology" эндаумент сангийн сургалтын тэтгэлэгт оюутнууд хамрагдах боломжтой.
  • Хөтөлбөрийн багш нараас санаачилж, удирдан Биологи, Экологи, Эволюцийн биологийн дэлхийн сурах бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан нь олон улсын их сургуулиудад хэрэглэдэг эдгээр номыг уншиж судлах бололцоог оюутнуудад олгож байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • БОАЖЯ Байгаль орчны алба
  • Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон түүний харъяа албад
  • Их дээд болон ерөнхий боловсролын сургууль
  • Байгалийн болон орон нутгийг судлах музей
  • ШУА-ийн хүрээлэнгүүд,Цаг уур, Орчны Шинжилгээний газар,Зоонозын Өвчин, Судлалын Үндэсний Төв
  • Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд (WCS,WWF,GIZ,UNDP,TNC) Уул уурхай, Байгаль орчны үнэлгээний компани