БИОЛОГИЙН НӨӨЦИЙГ тогтвортой ашиглах, хамгаалах МЕНЕЖМЕНТИЙН зарчмаар хүний амьдралыг жолоодоход идэвхтэй оролцогч байя

Биологийн нөөцийн менежмент хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Биологийн болон байгалийн нөөцийн талаарх шинжлэх ухааны мэдлэг олгох, нөөцийг судлах, танин мэдэх арга зүйг эзэмших, нөөцийг байгальд ээлтэйгээр уламжлалыг харгалзан тогтвортой, үр ашигтай ашиглах, хамгаалах менежментийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Байгаль хамгаалах, нөөцийн чиглэлээр ажиллаж буй WCS,WWF,GIZ UNDP TNC ZSL болон бусад олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.
  • Дэлхийн болон Монгол орны байгаль орчин, экосистем, амьтан, ургамал, бичил биетний аймаг, тэдгээрийн амьдрах орчны төлөв байдал, олон янз байдал, биологийн нөөцийн зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэдлэг эзэмшинэ.

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЗУНЫ СУРГАЛТ

Биологийн нөөцийн багш нар олон улсын зуны сургалтыг зохион байгуулдаг бөгөөд англи хэлний мэдлгээ дээшлүүлж,  олон улсын биологийн зуны сургалтанд оролцох боломж нээлттэй байдаг.

Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэгтэй хамтарсан байгаль хамгааллын зуны сургалт

Германы Зинкебергийн музейтэй хамтарсан оюутны олон улсын зуны сургалт

ХЭЭРИЙН СУДАЛГАА

Хөтөлбөрийн багш нарын удирддаг биологийн төсөл, хөтөлбөрт ажиллах боломж ихтэй. Хөтөлбөрийн багш нар оюутнуудтай хамтран сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлдэг. Оюутан та идэвхтэй оролцогч байснаар хээрийн судалгааны арга зүйд суралцахаас гадна сургалтын төлбөртөө санаа зовох зүйлгүй суралцах боломж бий. Энэ нь танаас л хамаарна.

Салхин паркын хээрийн судалгаанд оролцогч хөтөлбөрийн магистрантууд

Шувуу судлах, хамгаалах, шувуу ажиглах аяллын чиглэлээр хээрийн судалгааны ажилд оролцож шувуу судлалын орчин үеийн арга зүйд суралцах боломж өндөр бөгөөд гадаадын их дээд сургуулийн богино хугацааны хөтөлбөрт хамрагдах нь оюутан танаас хамаарна.

Монгол орны шувууны ангилал зүй, хамгааллын чиглэлээр хээрийн судалгаа эрчимтэй хийж байна. Монгол улсын үндэсний бахархалт шонхор шувууны судалгааг олон жил гүйцэтгэсэн судалгааны баг энэ хөтөлбөрт ажиллаж байна.  

 Хөхтөн амьтдын ангилал зүй, тархалт, биологи, экологийн чиглэлийн олон талт хээрийн судалгаанд оролцох өргөн боломж бий.

Хөхтөн судлалын автомат камерын судалгааны зарим үр дүн

Монгол орны биологийн олон янз байдлын үнэлгээний үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрт оюутан таны оролцоо чухал байдаг. Олон улсын судалгаа, хамгааллын арга зүйд суралцаж, улмаар тухайн чиглэлээр үргэлжлүүлэн суралцах, сайн мэргэжилтэн болох үүд хаалга оюутны таны өмнө үргэлж нээлттэй.  

Монгол орны шувууны олон улсын үнэлгээ хийсэн багийн гишүүд

Монгол орны ургамлын ангилал зүй, нөөцийн судалгааны ажилд багш нартай хамтран ажиллах сайхан боломж бүрдсэн.

Монгол улсын үндэсний бахархалт цэцэг-Бэрцэцэг. Ургамлын ангилал зүй болон ашиглах нөөц, молекул биологи, биохимийн судалгааг бусад хөтөлбөрийн багш нартай хамтран хийх боломж өндөр байдаг.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Дэлхийн болон Монгол орны байгаль орчин, экосистем, амьтан, ургамал, бичил биетний аймаг, тэдгээрийн амьдрах орчны төлөв байдал, олон янз байдал, биологийн нөөцийн зүй зохистой ашиглал, хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэдлэг эзэмшинэ.
  • Монгол орны биологийн нөөц ашиглах, хамгаалах менежмент, биологийн нөөцийн эдийн засгийн үнэлгээний үндсэн аргачлалыг эзэмшинэ.
  • Орчин үеийн мэдээллийн техник, технологи, хэрэгслийг ашиглан мэргэжлийн шийдэл, бүтээгдхүүн гаргахад шаардагдах мэргэжлийн бүх төрөл, хэлбэрийн арга зүйд суралцаж, улмаар өөрийн хариуцсан ажил, чиг үүргийн зорилгод ашиглах дадал, ур чадварыг эзэмшинэ.
  • Биологийн нөөц, түүний зүй зохистой ашиглах болон хамгаалах менежмент, эдийн засгийн үнэлгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбар, чиглэлийн үйл ажиллагаанд нийцүүлэн зохистой менежмент боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр тухайн байгууллагад “биологийн нөөц судлаач, менежер”-ээр ажиллах мэдлэг, чадвар эзэмших болно.
  • Биологийн нөөц судлалаар төгссөн мэргэжилтэн нь төрийн байгууллагад биологийн нөөц судлаач, төрийн бус байгууллага болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжид биологийн нөөц судлаач, менежер, мэргэжлийн чиглэлийн сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачаар ажиллах мэдлэг, чадварыг эзэмшсэн байх зэрэг болно.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Амьтан, ургамал, бичил биетний нөөцийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх л байгууллага (их дээд сургууль коллеж ШУА-ийн салбар хүрээлэн төв ба бусад)
  • БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар
  • Орон нутгийн байгаль орчны газар болон түүний харъяа байгууллага
  • Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон түүний харъяа албад

Нэмэлт мэдээлэл