Биохими хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Биохими нь амьд организмд явагдаж буй химийн процессийг судалдаг шинжлэх ухаан бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, анагаах ухаан, косметик, хүрээлэн байгаа орчны судалгаа шинжилгээний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэдэг шинжлэх ухааны салбар юм.

Хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай биологи-химийн шинжлэх ухааны онол, дадлагын өндөр түвшний мэдлэгтэй, гүйцэтгэгчээс анхан шатны удирдлагын түвшинд; хүнс, эмийн үйлдвэрлэлийн; мэргэжлийн хяналт, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад судлагаа шинжилгээний ажил хийх чадвартай; анагаах, хөдөө аж ахуй, хүнсний салбарт технологи боловсруулах; их, дээд сургуульд багшлах чадвартай боловсон хүчин сургаж гаргана.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Биохими, Биотехнологийн чиглэлээр тэргүүлэх зэрэгтэй доктор профессор багш нар хичээл заадаг.
  • Өндөр идэвхит шингэний хроматограф, ПГУ, UV-VIS спектрофотометр, уураг, нуклейн хүчлийн электрофорезийн апаарат зэрэг орчин үеийн тоног, төхөөрөмж, багаж ашиглан судалгааявуулж эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай болно.
  • Монгол улсын хэмжээнд Биохимийн мэргэжилтэн бэлтгэдэг анхны бөгөөд ганц хөтөлбөр юм.
  • Бие даасан шаталсан хөтөлбөрийн дагуу бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг.
  • Манай төгсөгчдийн 10 хувь нь докторын зэрэг хамгаалж,  хоёр хүн төрийн соёрхол хүртсэн байна.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Биологи болон химийн гүнзгий суурь мэдлэгтэй биохимичдийг бэлтгэх
  • Сүүлийн үеийн оношлогооны багажийг хэрэглэн шинжилгээ оношлогоо гүйцэтгэх

  • Биологи, хими, физик, технологийн шинжлэх ухааны ололтууд дээр үндэслэн судалгаа, шинэ технологи боловсруулах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Их, дээд (МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС, Этүгэн, Монос, Оточ маарамба) болон ерөнхий боловсролын сургуульд багш
  • Шинжлэх ухааны академийн харъяа Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Хими, Химийн технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн; Эрүүл мэндийн яамны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв; ХААИС-ийн харъяа МААЭШХ, МЭХ, Ургамал Хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Гаалийн лабораториуд, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харъяа лабораториудад
  • Монэнзим ХХК, Монос групп, Уул уурхайн компаниуд, Сүү ХХК, АПУ ХХКь MSC корпораци, Талх чихэр ХХК, Гум ХХК, ТЕСО корпораци, Витафит ХХК