Зөв хандлага, Зөв аргазүй, Зөвшөөрөгдсөн мэргэжилтэн

Гадаад хэл, орон судлал /Турк/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Орчин цагийн Турк хэлийг эзэмшсэн, Түрэг судлалын мэргэжилтэн боловсон хүчинд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, гадаад хэл, орон судлалын онол арга зүйг эзэмшсэн, хэл түүх соёлын хүрээнд хөрвөх чадвартай, цаашид мэдлэг боловсролоо хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Монгол улсад эртний түрэг, уйгур, киргизийн түүх, соёл, археологийн дурсгалын судалгаа, эртний руни бичгийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татаж энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэн боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна.

  • Манай улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй ганц салбар болох бөгөөд орчин цагийн түрк хэл хийгээд нийт түрэг хэлтэн улсуудын түүх-соёл судлалын өргөн хүрээнд хөрвөн ажиллах боломжтой.  

  • Энэ чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөр, хээрийн шинжилгээний ангид ажиллах боломжтой.

  • Хөтөлбөрийн хүрээнд хээрийн дадлага, судалгааны ажилд хамрагддаг. Дотоодын хийгээд гадаадын хамтарсан төсөлд туслах ажилтанаар ажиллуулдаг болно.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Түрэг судлалын салбар ухааны онолын зохих түвшний мэдлэг
  • Орчин цагийн Турк хэл, Түрэг хэл шинжлэлийн талаар мэргэжлийн түвшний мэдлэг
  • Эртний түрэг угсаат улсууд хийгээд Турк улсын түүхийн мэргэжлийн түвшний мэдлэг
  • Шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон олон нийтийн байгууллагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвар
  • Онолын мэдлэгээ практиктай зөв хослуулах чадвар
  • Мэдээлэл технологийн сүүлийн үеийн ололтыг судалгаа, сургалт, ажлын хэрэгцээнд бүрэн хэрэглэх чадвар
  • Шинжлэх ухаан, боловсрол, аялал жуулчлалын салбарт ажиллах чадвар
  • Түрэг судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явдал асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжилж, арга зүй, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах чадвар

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

 

  • Гадаад харилцаа олон улс судлал, улс төр, эдийн засгийн бодлого боловсруулдаг байгууллага, бүтцүүд
  • Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд
  • Шинжлэх ухааны болон нийгэм улс төрийн хэвлэлийн байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл
  • Боловсролын байгууллагууд
  • Олон улсын байгууллагууд
  • Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, зам тээврийн салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниуд
  • Төрийн бус олон нийтийн байгууллагууд, сангууд

Нэмэлт мэдээлэл

Тэтгэлэг хөтөлбөр:

  • Түрэг судлалын чиглэлээр өрсөлдөгч мэргэжилтэн зах зээлд цөөн учир Монгол-Түрэг хэл, түүх соёл судлалын салбарт хөрвөх
  • Сургалт, судалгааны ажилд холбогдох мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагаар бүрэн хангагдах
  • БНТУ-ын их, дээд сургуулийн ахисан түвшний сургалтын бүрэн тэтгэлэг
  • Жил бүр 15 оюутан БНТУ-ын Измир Катип Челеби их сургуульд бүтэн жилийн бүрэн тэтгэлэгтэй суралцах
  • Сар бүр нэг оюутан профессорын нэрэмжит тэтгэлэг
  • БНТУ-ын зардлаар өвөл, зуны сургалтад хамрагдах, 1-3 сар хэлний дадлага хийх.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд