Банк хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Банкны мэргэжлээр хөдөлмөрийн зах зээл дэх бодит эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин болон салбарын тэргүүлэх судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага БМИҮЗ, олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Банкны хөрөнгийн удирдлага, бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, банкны эрсдэл, хөрвөх чадварыг удирдах. 
  • Макро түвшинд санхүү, мөнгөний бодлогыг ойлгож хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг эзэмших.
  • Банк, санхүүгийн салбарт судалгаа, шинжилгээ хийх зэрэг мэдлэг чадвар, дадал эзэмшинэ.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Төв банк, арилжааны банкууд, бусад санхүүгийн байгууллагуудад:

Теллер, нягтлан бодогч, зээлийн эдийн засагч,  судалгаа шинжилгээ хийх бодлого боловсруулах мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, хянан шалгагч зэрэг гүйцэтгэх болон удирдах ажилтан.

Эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад:

Судлаач, мэргэжилтэн.

Санхүүгийн тэнхим хөтөлбөрүүд