Хүмүүн хоорондын харилцааг дэмжин олон нийт, орчны тогтвортой байдлыг хангана

Нийгмийн ажил хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Тус хөтөлбөр нь нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, хvмүүсийн сайн сайхан байдал, тэгш эрх, эрх чөлөө, боломжийг өргөжүүлэх, чадваржуулахад чиглэгдэнэ. Мөн нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, хvмүүсийн сайн сайхан байдал, тэгш эрх, эрх чөлөө, боломжийг өргөжүүлэх, чадваржуулахад чиглэгдэнэ.  Хөтөлбөрийн хүрээнд, хvмүүсийн сайн сайхан амьдрах таатай орчинг бvрдүүлэхэд чиглэгдсэн нийгмийн ажлын онол, арга зүй, аргачлалын мэдлэг, чадвар, ёс зүй, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой. Тус хөтөлбөр нь нийгмийн ажлын онолын уламжлал хийгээд орчин үеийн шинэлэг үзэл баримтлал, арга зүйтэй оюутнуудыг танилцуулахын зэрэгцээгээр өнөөгийн Монголын нийгэмд тулгарч буй асуудлыг макро, мезо, микро түвшинд шинжилж, хувь хүн, бүлэг, олон нийттэй ажиллах чадварт сургах чиглэл рүү сургалтын бодлогоо чиглүүлж ажиллаж байна.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Олон улсын их дээд сургуулиудад тавигддаг стандартуудыг хангасан
  • Монгол Улсын хуулиудад нийгмийн ажилтан түүний үүргийн талаар Нийгмийн    халамжийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг хууль эрх зүйн баталгаатай.
  • Нийгмийн үйлчилгээний бүх түвшинд/хороо, сум, дүүрэг, аймаг хот, улс үндэстэн гм/ ажиллах боломжтой. 
  • Нийгмийн ажилтнууд хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөн хөгжих боломжтой.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутан хvмүүсийн сайн сайхан амьдрах таатай орчинг бvрдүүлэхэд чиглэгдсэн нийгмийн ажлын онол, арга зүй, аргачлалын мэдлэг, чадвар, ёс зүй, дадлыг эзэмшинэ. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх арга зүй аргачлал, зөвлөгөө, засал, нөхөн сэргээлт, интервэнц үйлчилгээ, бодлого хөтөлбөр боловсруулах гм.

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Нийгмийн   ажлын   төгсөгчдийн   хувьд   ажлын   байрны   хамгийн   том   багтаамжтай   хөдөлмөрийн зах зээл бол төрийн байгууллагууд болон иргэний нийгмийн сектор юм.

  • Боловсролын салбар (ЕБС)-ын нийгмийн ажилтан
  • Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний нийгмийн ажилтан
  • Эрүүл мэндийн салбарын нийгмийн ажилтан
  • Шүүх байгууллага дахь нийгмийн ажилтан
  • Хөгжлийн нийгмийн ажилтан
  • ОУ-ын байгууллагууд
  • Хүний эрхийн байгууллагууд
  • Төрийн бус байгууллагууд
  • Олон нийт, хүүхэд, гэр бүлийн байгууллагуудад нийгмийн ажилтанаар ажиллах
  • Судалгаа шинжилгээний байгууллагууд
  • Томоохон төсөл, хөтөлбөрүүд

Социологи, нийгмийн ажлын тэнхим хөтөлбөрүүд