Багш, математикийн боловсрол хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Математикийн шинжлэх ухаан, дидактикийн боловсролын салбарт өндөр мэдлэг, чадвар эзэмшсэн боловсон хүчин, математикийн багш бэлтгэх

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Төгсөгчийн эзэмших цогц чадамж:

Ерөнхий, математикийн, дидактикийн цогц чадамжыг тодорхойлсон болно.

 Төгсөгчдийн ур чадвар (бакалавр боловсрол тавигдах нийтлэг шаардлага)

Хувь хүний болон мэргэжлийн ерөнхий цогц чадмж

  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар (асуудлыг тодорхойлж шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах)

  • Шинжлэн судлах шийдэл гаргах (таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах)

  • Системтэйгээр төлөвлөх. (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралдтай зйүлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох)

  • Хувь хүний ур чадвар ба дадал. (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх)

  • Мэргэжлийн ур чадвар төлөвшил. (мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх )

  • Мэдээлэл харилцааны технологи ашиглан мэдээлэл олох, боловсруулах, дамжуулах, харилцах

Хүмүүстэй харилцах цогц чадамж (багаар ажиллах чадвар ба харилцаа)

  • Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)

  • Харилцааны чадвар (харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мултимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх)

  • Гадаад хэлээр харилцах (англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх)

 Математикийн шинжлэх ухааны эзэмших мэдлэг,  чадвар

  • Математикийн нэр томьёо, ухагдахуун, хууль зүй тогтол, мөн чанарыг эх хэлээр илэрхийлэх

  • Практик, онолын, аксиоматик математик хэл, сэтгэлгээний арга барилыг бүтээлчээр хэрэглэх

  • Математик объект, түүний шинж чанар, хууль хамаарлыг хялбарчлан дүрслэх

  • Байгаль, нийгэм, ахуй амьдрал дахь юмс, үзэгдлийн статик болон динамик төлвийг математикаар загварчлах

  • Асуудал шийдвэрлэх ерөнхий зүй тогтлыг таньж мэдэх

  • Математикийн ерөнхий болон тухайн аргууд хэрэглэн асуудлыг оновчтой шийдвэрлэх

  • Түүхэн хөгжлийн явцад буй болсон математикийн шинжлэх ухааны соёлын үнэт зүйлсийг таньж мэдэх, ухаарч үнэлэх

Боловсрол судлал, дидактикийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар

 

  • Багшлах ажлын боловсролын болон бусад шинжлэх ухааны гүн ухааны үндсийг тооцох, тайлбарлах

  • Багшлах үйл ажиллагаанд сургалтын менежментийн үндсийг тооцох

  • Боловсролын бодлого чиглэл, хандлага, стратегийг судлах, ойлгох, хэрэгжүүлэх

  • ЕБС-ийн математикийн боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх

  • Дидактик асуудлыг таних, дэвшүүлэн томьёолох, анализ хийх, дидактик асуудлыг шийдвэрлэх, шийдэл хийх

  • Боловсролын бодлого, стратегитэй уялдуулан математикийн хичээлийн киррикюлимийн зорилго, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх

  • Математикийн хичээлийг зохион байгуулах, хичээлийн арга, технологийг бүтээх, хөгжүүлэх

  • Математик болон эх хэлээрээ утга санааг товч, тодорхой бүрэн төгс илэрхийлэх

  • Аль нэг түгээмэл гадаад хэлийг математик боловсролын хүрээнд чөлөөтэй хэрэглэх

 

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Багш, математикийн боловсролын салбараар төгсөгчдийн хүвьд ажлын байр хангалттай эрэлттэй байдаг. Олон төгсөгчид хүвийн болон улсын ЕБС-д амжилттай ажиллаж байна. Мөн банк, санхүүгийн байгүуллага, Мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж байна.
Магистрын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчид их, дээд сургуульд багшлах боломжтой.

Нэмэлт мэдээлэл

 

 

 

Математикийн тэнхим хөтөлбөрүүд