Яг одоо ХӨТӨЛБӨР СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ-II явагдаж байна!

Ерөнхий суурийн хөтөлбөрийн оюутан Та дараах алхамын дагуу өдөрлөгт оролцоно уу!
Хөтөлбөр сонголтын үе шат
  • XI

    2-6

    Хөтөлбөр сурталчлах өдөрлөг-I

    Мэргэжлийн хөтөлбөр танилцуулах өдөрлөгийг 7 хоногийн турш нэгдсэн журмаар зохион байгууллаа.

  • XI

    09-13

    Хөтөлбөрийн тандалт-I

    Хөтөлбөрийн тандалтыг Сиси системээр зохион байгуулж Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцагчдын 90 гаруй хувь саналаа өгсөн байна.

  • III/30-

    IV/03

    Хөтөлбөр сурталчлах өдөрлөг-II

    Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Өдөрлөгийг энэхүү сайтаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

  • IV

    05-09

    Хөтөлбөрийн тандалт-II

    Хөтөлбөрүүдтэй сайтар танилцсаны дараа энэхүү хугацаанд сонгон суралцах хөтөлбөрийнхөө саналыг Сиси системээр өгөөрэй.

  • VI

    14-18

    Хөтөлбөр сонголт

    Өөрийн суралцахыг хүссэн боломжит хөтөлбөрөө сонгон баталгаажуулаарай.

Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

Анхаарах зүйлс

Шинжлэх ухааны сургуульд суралцаж буй оюутнууд өөрийн элсэж орсон Байгалийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар, Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс хөтөлбөр сонгох боломжтой.

Ерөнхий суурийн хөтөлбөрт суралцах нийт хугацаа 2 жил байна. 2019 оноос өмнө элссэн оюутнуудад мөн энэхүү журам үйлчлэх ба хөтөлбөр сонголтонд зайлшгүй хамрагдах шаардлагатай.

Хөтөлбөр сонголт хийсний дараагийн улирлуудад тодорхой болзол хангасан оюутнууд хөтөлбөр хооронд шилжих боломжтой.

Хууль зүйн сургуулийн оюутнууд нэг хөтөлбөртэй тул хөтөлбөр тандалт/сонголтын үйл ажиллагаа явагдахгүй.

Хөтөлбөр сурталчлах цахим системийг үнэлнэ үү.
Мөн дараах бяцхан санал асуулгыг бөглөөрэй.
Санал асуулгын холбоос