ХЕХ-ны хурлын шийдвэр

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛ (2019 оны 10 дугаар сарын 30)

А. СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТ

 

Хөтөлбөр

Харьяалал

Хэлэлцэх асуудал

Хурлын шийдвэр

1

Биохими /бак/

ШУС, БТ

"Биозохицуулагчид" хичээлийн багц цагийг 2 кр-ээс 3 кр болгон өөрчлөх

ДЭМЖИВ.

  • 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

2

Биотехнологи / бак/

"Органик хими" хичээлийг мэргэжлийн заавал судлах бүлэгт нэмж, "Генийн ба эсийн инженерчлэл" хичээлийг сонгон судлах бүлэгт шилжүүлэх

ДЭМЖИВ.

  • 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

 

3

 

Геологи / бак/

ШУС, ГГТ

"Шатах ашигт малтмалын геологи" 4 кр-ийг 3 кр болгох, "Ашигт малтмалын ордын хайгуул" 2кр-ийг 3кр болгох

ДЭМЖИВ.

  • 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

4

Гадаад хэлний орчуулга /Орос/ / бак/

ШУС, ЕСТ

Мэргэжлийн заавал судлах бүлэгт "Орос хэлний үгийн сан судлал", "Орос хэлний өгүүлбэр зүй", "Орчуулгын удиртгал /Орос-Монгол/" хичээлийг шинээр нэмж, заавал судлах бүлэгт байгаа "Оросын түүх", "Орос орон судлал", "Орос хэл, соёл судлал" хичээлийг сонгон судлах бүлэгт оруулах

ДЭМЖИВ.

  • 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

5

Утга зохиол судлал   / бак/

ШУС, УЗУСТ

Заавал судлах хичээл "Уран зохиолын судалгааны арга зүй" хичээлийн 2 кр-ийг 3 кр, "Туурвил зүй" хичээлийн 2 кр-ийг 3 кр болгон өөрчлөх, "Зохиолч  уран дүр" 2кр хичээлийг сонгон судлах бүлэг рүү шилжүүлэх.  

ДЭМЖЭЭГҮЙ.

  • Бүрдүүлэх материал дутуу тул сайжруулахаар ХОЙШЛУУЛАВ.

6

Урлаг судлал / бак/

"Урлагийн морфологи-Бүжиг судлал", "Урлагийн морфологи-Хөгжим судлал", "Урлагийн морфологи-Зураг судлал" хичээлүүдийн "морфологи" гэдэг үгийг хасуулах

ДЭМЖЭЭГҮЙ.

  • Бүрдүүлэх материал дутуу тул сайжруулахаар ХОЙШЛУУЛАВ.
  • Өмнө хэлэлцсэн асуудал эсэхийг ХЯНАХЫГ ДААЛГАВ.

7

Сансар судлал /маг/

ШУС, ФТ

“Сансар судлал ба зайнаас тандан судлал”, “Хиймэл дагуулын өгөгдлийн шинжилгээ” хичээлүүдийг мэргэшүүлэх бүлэгт шилжүүлж, “Сансар судлал”, “Хиймэл дагуулын системийн инженерчлэл” хичээлүүдийг мэргэжлийн хичээлийн бүлэгт шинээр нэмэх, сургалтын төлөвлөгөөний багц цаг салбар дундын бүтцээр батлагдсаныг засаж батлуулах

ДЭМЖЭЭГҮЙ.

  • Хөтөлбөрийн хэмжээнд сайжруулах асуудлуудыг нэгтгэн хэлэлцэхээр ХОЙШЛУУЛАВ.

8

Физик / бак/

Мэргэшүүлэх бүлэгт байгаа “Плазмын физик” хичээлийг мэргэжлийн заавал судлах бүлэгт шилжүүлэх, мэргэжлийн заавал судлах бүлгийн “Квант механик” хичээлийн 3 багц цагийг 4 болгох

ХОЙШЛУУЛАВ.

  • Тэнхимийн зүгээс ХОЙШЛУУЛАВ.

9

Гадаад хэлний орчуулга /Хятад/     / бак/

ШУС, АСТ

Мэргэжлийн заавал судлах бүлэгт "Хятад хэлний эрхзүйн орчуулга" З кр хичээл шинээр нэмэх, тухайн бүлгээс "Хятад хэлний бичгийн орчуулга" хичээл хасах

ДЭМЖИВ.

  • 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэхээр шийдвэрлэв

 

Б. ХӨТӨЛБӨР ШИНЭЭР НЭЭХ АСУУДАЛ (ИНДЕКС, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ)

 

Хөтөлбөр

Харьяалал

 

Хэлэлцэх асуудал

 

 

Хурлын шийдвэр

1

Хөгжлийн бодлого төлөвлөлт /маг/

ШУС, ЭЗТ

Салбар дундын хөтөлбөрийн нэр, индекс шинээр авах

ДЭМЖИВ.

  • БСШУСЯ-д шинэ индекс үүсгэх хүсэлт явуулж, цаашид урьдчилсан магадланд оруулах ажлыг ажлын хэсэгт даалгав.

2

Биологийн боловсрол /маг/

ШУС, БТ

Салбар дундын магистрын хөтөлбөрт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай

ДЭМЖИВ.

  • Урьдчилсан магадланд оруулахаар шийдвэрлэв.

3

053901 Инженерийн физик, 058801 Шинжлэх ухаан- инженерчлэл

ШУС, ФТ

Салбар дундын хөтөлбөрийн нэр, индекс шинээр авах

ДЭМЖЭЭГҮЙ.

  • Шинэ индекс авахгүйгээр “Хэрэглээний физик” индекс дээр сургалт явуулах зөвлөгөө өгөв.

 

В. БУСАД АСУУДАЛ

 

Харьяалал

Хэлэлцэх асуудал

Хурлын шийдвэр

1

-

Ерөнхий суурь хөтөлбөрийн оюутнууд чөлөөт сонголтоор хичээл судлах тухай

  • Оюутан чөлөөт сонголтоор дээд тал нь 30 багц цаг сонгож байхаар ШИЙДВЭРЛЭВ. Ерөнхий суурь хөтөлбөрийн оюутнууд чөлөөт сонголт бүлгээс хичээл судлахгүй, бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн суурь бүлгээс хичээл судлахаар ТОГТОВ.

2

-

Магистр, докторын хөтөлбөрийн “Бусад тэнхим, салбар, нэгжээс” бүлгийн зохицуулалтын талаар

  • Магистр, докторын хөтөлбөрийн “Бусад тэнхим, салбар, нэгжээс” бүлгийн хичээлийг чөлөөт сонголтын зарчимаар ижил түвшний бусад хөтөлбөрүүдийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүд нээлттэй сонгогдохоор ШИЙДВЭРЛЭВ.

3

-

Хичээлийн уялдааны удирдамж танилцуулах

  • Хичээлийн уялдаа холбоонд бүх хичээл оруулах эсэхийг тэнхим өөрөө шийдэж байхаар ШИЙДВЭРЛЭВ.

4

-

Хичээлийн давхардалын асуудал шийдэх

  • Хичээлийн давхардалын асуудал шийдэх ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэгт ХЕХ-ны гишүүдийн төлөөлөл, ХЧБХ-ийн дарга, мэргэжилтэн байхаар ШИЙДВЭРЛЭВ.

5

-

Хөтөлбөрийн баримт бичиг болон хичээлийн уялдаанд хийсэн судалгааны үр дүн танилцуулах

  • Үр дүнтэй танилцав.

  • ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ХОРОО