ФИЛОСОФИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР

Хөтбөрийн онцлог

Философийн бакалаврын хөтөлбөр нь философийн чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалтын нэгдлийг хангаж, мэдлэгт суурилсан нийгэмд өрсөлдөх чадвартай, мэдлэг, чадвар, дадал, хандлага бүхий философич мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Философи мэдлэг анх үүссэн цагаас хойш хүн төрөлхтний оюуны хувьд тулгамдсан олон асуудлыг шийдэж, хүний оршихуйн утга учир, эрхэм зорилго, зорилтуудыг тодорхойлохыг зорьж 3000 мянган жилийн түүхийг туулж иржээ. Философийг судалснаар хүний оюун ухаан олон төрлийн алдаа, төөрөгдлөөс салж, бие даан, шүүмжлэлтэй сэтгэн бодох аргыг эзэмшдэг бөгөөд энэ нь нийгэмд чөлөөт сэтгэлгээг эрхэмлэсэн, бусдаас хараат бус, өөрийн гэсэн өвөрмөц үнэ цэнийг танин мэдсэн, оюуны хувьд аливаа шинэ зүйлд нээлттэй, бүтээлч иргэдийг төлөвшүүлэхэд тус дэм үзүүлдэг билээ.

Тус хөтөлбөрт суралцсанаар нийгмийн оюуны үйлдвэрлэлийг хангадаг аливаа салбарт хөрвөн ажиллах сэтгэлгээний цогц чадваруудыг эзэмшдэг. Философи мэргэжлээр төгсөгч бүх шатны сургалтын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагад багшлах, эрдэм шинжилгээний болон бусад удирдах болон гүйцэтгэх түвшний ажил хийх боловсрол, сэтгэлгээний ур чадвар, хандлагатай болдог.

Төгсөгчдийн ажлын байр

Хөтөлбөрийн онцлог ба давуу тал

Шүүмжлэлт сэтгэлгээ

Шүүмжлэлт сэтгэлгээ нь мэдээллийг гүнзгий, олон талаас нь боловсруулах чадвар бөгөөд философийн салбар энэ чадварыг онцгойлон хөгжүүлдэг.

Салбар дундын шинжтэй

Орчин үед философи нь тархи судлал, физик, хууль зэрэг олон салбартай нягт холбогдож, тэдгээр шинжлэх ухааны онолын үндсийг ойлгоход тусалдаг.

Хөрвөх чадвар

Ялгаатай үзлүүдэд нээлттэй хандах, аливаа асуудлыг өргөн хүрээнд харах, нухацтай сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Философийн салбарын төгсөгчид хууль, сэтгэл судлал, эдийн засаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээлэл гэх мэт олон салбарт өндөр амжилт гаргаж чаддаг.

Хувь хүний хөгжил

Философи судлах нь өөрийгөө болон хүрээлэн буй орчноо гүнзгий ойлгоход тусалж, нээлттэй сэтгэх, хүлээцтэй байх, асуудал шийдвэрлэх зэрэг чадварыг хөгжүүлэн хувь хүний хөгжлийг дэмждэг.

Элсэлт бүртгэл