“ЁС ЗҮЙН ҮҮДНЭЭС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХҮНИЙ ЭРХИЙГ ТОЛЬДОХ НЬ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, Эмнести Интернэшнл Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, ёс зүйн асуудлаар “Ёс зүйн үүднээс уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийг тольдох нь” сэдэвтэй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.
Эсээ бичлэгийн уралдааны зорилго:
Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, усны хомсдол, байгалийн баялгийн зохисгүй хэрэглээ, ан амьтан, ой мод, өвс ургамлын төрөл зүйл ховордож буй, эдгээр нь хүний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг философи, хүний эрх, соёл, ёс зүйн үүднээс эргэцүүлэх, улмаар ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, хүн байгалийн харилцааны асуудалд шүүмжлэлтэй хандаж, амьдрахуйн шинэлэг шийдэл эрэлхийлж, байгаль, хүний эрхэд ээлтэй, ухамсартай сонголт хийж сурахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уралдааны хамрах хүрээ: Монголын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутан.
Эсээ бичлэгт тавигдах шаардлага:
Үндсэн шаардлага:
Бичиглэлийн стандарт:
Шалгаруулах журам:
Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл оноогоор дүгнэнэ/. Үүнд:
Эсээний эхийг файл хэлбэрээр prs.num42@gmail.com гэсэн цахим шуудангаар, цаасан эхийг 1 хувь хэвлэж, хавтаслаж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимд 2023 оны 11 дүгээр сарын 17- ны дотор тус тус ирүүлсэн байна.
Холбоо барих утасны дугаар: 99003188.
Зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтанд оруулахгүй болно. Шалгаруулалтанд ирүүлсэн шилдэг эсээг Философи, Шашин судлалын тэнхимийн болон Эмнести Интернэшнл байгууллагын цахим хуудсанд нийтэлж олон нийтийн хүртээл болгоно.
Шагнал
– Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
– Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
– Гутгаар байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Зохион байгуулагч:
МУИС, ШУС, Философи, Шашин судлалын тэнхим
Эмнэсти Интернешнл олон улсын хүний эрхийн байгууллага.