logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2026-04-29

Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхимээс ахисан түвшний суралцагчдынхаа эрдэм шинжилгээний арга барилыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг нь дэмжих зорилгоор зохион байгуулдаг ээлжит эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг комиссын дарга, доктор, профессор Б.Дагзмаа нээж, оролцогчдод хурлын дэг, үнэлэх журмыг танилцуулснаар эхлэв.

Тус хуралд нийт хоёр докторант, хоёр магистрант өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Докторант Д.Авирмэд М.Фукогийн бүтээл дэх клиникийн ширтэлт болон шинэ эпистемийн асуудлыг хөндсөн бол, докторант В.Даваасүрэн Нагаржунайн гэгээний шүтэн барилдлагын онолыг хоёр өвөрмөц зохиолын шинжилгээнд тулгуурлан танилцуулав. Мөн магистрант Хианбошиг Хятадын Чан буддизм дахь цагаан хоолны дэглэм ба түүний соёлын онцлогийг тайлбарлаж, магистрант Х.Уянга Монголчуудын далны мэргийн уламжлалт зан үйлийг орчин үеийн нөхцөлд шинжсэн илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэл бүрийн дараа комиссын гишүүдийн зүгээс судалгааны арга зүйг нарийвчлах, нэр томьёоны зөрүүг арилгах, харьцуулсан хүснэгт, диаграмм ашиглах зэрэг санал, зөвлөгөө өгөв. Шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байр эзэлсэн докторант Д.Авирмэдийн “Клиникийн ширтэлт: Хүнийг объект болгохуй ба хэлэгдээгүйг унших шинэ эпистем” сэдэвт илтгэлийг Хүмүүнлэгийн ухааны салбарын ахисан түвшний суралцагчийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Энэхүү хурал нь ахисан түвшний суралцагчид судалгаагаа шүүн хэлэлцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, илтгэх чадвараа сорих чухал талбар болж өнгөрлөө.

 

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль