
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
2026 оны 4-дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 110 тоот танхимд Философи, шашин судлалын тэнхимийн бакалаврын түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийт 18 илтгэл хэлэлцүүлсэн ба философи шашин судлалын тэнхимийн багш Г.Эрдэнэбаяр, Б.Дэлгэрмаа, С.Дэмбэрэл, Э.Баасандорж нар хурлыг зохион байгуулж, шүүгчээр ажиллав. Дараах дөрвөн илтгэл шагналт байранд шалгарч МУИС-ийн хүмүүнлэгийн ухааны хэлний бус салбарын оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхтэй болсон:
- Тэргүүн байр: Шашин судлалын IV түвшний оюутан Д. Хишигсүрэнгийн “Шашны агуулга бүхий дуу Хятадын хөгжмийн урлагт нэвтэрсэн нь” сэдэвт илтгэл (Удирдагч: С. Дэмбэрэл Ph.D).
- Дэд байр: Философийн IV түвшний оюутан Б. Аминагийн “Утгын эрх мэдлийн шилжилт: Р. Бартын үзлээр “Харанхуй хад” өгүүллэгийн текстийг задлан шинжилсэн нь” сэдэвт илтгэл (Удирдагч: Ц. Намсүрэн Ph.D).
- Гуравдугаар байр: Философийн түвшний оюутан М. Индранил, Г. Хүслэн нарын хамтарсан “Патриарх нийгэм ба Их Монгол Улсын хатдын эрх мэдлийн стратегийг шинжлэх нь” сэдэвт илтгэл (Удирдагч: Б. Мөнхжавхлан Ph.D).
- Дөрөвдүгээр байр: Сэтгэл судлалын түвшний оюутан С. Ану-Үжингийн “Э. Фроммын «Эрх чөлөөнөөс дайжихуй» зохиол дахь зарим ойлголтоор орчин үеийн экологийн хямралыг тайлбарлах нь” сэдэвт илтгэл (Удирдагч: Д. Оюунгэрэл Ph.D).
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа болон судалгааны ажлыг удирдан чиглүүлсэн эрдэмтэн багш нартаа цаашдын эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье! Энэхүү хурал нь оюутнуудын эрдэм шинжилгээний ажлын ур чадварыг хөгжүүлэх, судалгааны арга барилд суралцах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.




