logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2026-02-16

“ЧИНГИС ХААНЫ ТАЛ НУТАГТ ДЭЛГЭРСЭН БУРХНЫ ШАШИН СОЁЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлтийн арга хэмжээ 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн I байрны Эрдмийн танхимд болов.

Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт эрдэмтэн, санскритч, буддын судлаач, төр, нийгмийн зүтгэлтэн, профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн 568 нүүр хуудас бүхий нэг сэдэвт томоохон зохиол юм. Уг ном Энэтхэг-Азийн утга зохиолын Шата-питака (Sāta-piṭaka) цувралын 640 дүгээр ботид 2013 онд хэвлэгдсэн бөгөөд ийнхүү анх удаа уншигчдын гарт монгол хэлээр хүрч байна.
Номын зохиогч профессор Локеш Чандра нь эцэг профессор Рагу Вира (1902–1963)-гийн үйл хэргийг залгамжлагч юм. Профессор Рагу Вира 1932 онд Лахор хотод “Энэтхэгийн соёлын олон улсын академи”-ийг үүсгэн байгуулж, Шата-питака цувралыг үндэслэн хөгжүүлсэн нэрт эрдэмтэн юм. Тэрбээр дэлхийд тархан хадгалагдаж буй санскрит бичвэрүүдийг олж илрүүлэх, цуглуулах, судлах зорилгоор Төв Ази, Зүүн өмнө Азийн буддын соёлт орнууд, Монгол, Хятад, Оросоор аялж, арвин их судар ном цуглуулсан байдаг.

Ном нь Энэтхэг-Монголын соёлын харилцаа, санскрит-монгол утга зохиолын хэлхээ холбоо, бурхны шашны дэлгэрэлт, монголчуудын буддын утга зохиолыг хөгжүүлсэн түүх, монгол мэргэдийн зохиол бүтээл, сүм хийдийн бар хэвлэл, танка шүтээн зураг, тэдгээрийн үнэ цэн, онцлог шинж, Монгол Ганжуур, Данжуурын эрдэм шинжилгээний ач холбогдол зэрэг өргөн агуулгыг багтаасан бөгөөд нийт 22 бүлэг, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.

Орчуулгын ажлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран гүйцэтгэсэн байна. Орчуулгад С.Янжинсүрэн (Ph.D), С.Дэмбэрэл (Ph.D), Л.Өлзийт (Ph.D), О.Бумдарь (Ph.D), Ц.Гаадмаа нар ажилласан бол Д.Бүрнээ (Ph.D), Э.Оюундэлгэр (Ph.D), Д.Юмчинхорлоо (Ph.D) нар хянан тохиолдуулжээ.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль