
НЭГ: ЗОРИЛГО
Философи, шашин судлалын тэнхимийн үе үеийн төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх, спортоор дамжуулан тус салбарын багш, оюутан, төгсөгчдийн хамтын ажиллагааг дэмжихэд тус өдөрлөгийн зорилго оршино.
ХОЁР: СПОРТЫН ТӨРӨЛ, БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
| Төрөл | Багийн бүрэлдэхүүн | Тайлбар | |
| 1 | Гар бөмбөг | Эрэгтэй 3, эмэгтэй 3
Сэлгээний эрэгтэй 1, эмэгтэй 1 Нийт 8 тамирчин |
Тоглолтын ээлж бүрд 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчин талбайд заавал тоглоно.
15 оноогоор 2 ээлж тоглоно. Хэрэв 3 дахь ээлжийн тоглолт гарвал мөн 15 оноогоор тоглож, 2 онооны зөрүүгээр ялсан нь хожигч болно. Тоглолтын системийг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ. |
| 2 | Сагсан бөмбөг | Эрэгтэй 3, эмэгтэй 3
Сэлгээний эрэгтэй 1, эмэгтэй 1 Нийт 8 тамирчин |
Холимог багаар эсвэл 3х3 (эрэгтэй, эмэгтэй тусдаа) тоглох эсэхийг багуудын мэдүүлгийг бүртгэсний дараа техникийн зөвлөгөөн дээр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. |
| 3 | Шатар | Эрэгтэй 1
Эмэгтэй 1 |
Швейцар системээр тоглоно. |
| 4 | Ширээний теннис | Эрэгтэй 1
Эмэгтэй 1 |
Тоглолтын системийг техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ. |
ГУРАВ: ТЭМЦЭЭНИЙ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- Тэмцээнийг МУИС-ийн ШУС, ХУС, Философи, шашин судлалын тэнхим, философийн 4-р анги зохион байгуулна. Тэмцээнийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш нараас шүүнэ.
- Тэмцээнийг 2026 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Бямба гаригт МУИС-ийн хичээлийн 4-р байрны спорт зааланд зохион байгуулна.
- Тэмцээнд зөвхөн МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг суралцаж төгссөн төгсөгчид, одоо сурч байгаа оюутан, магистрант, докторант, багш нар оролцоно.
- Хоёр өөр оны төгсөгчид хамтарсан баг бүрдүүлэн оролцож болно.
- Багууд хувийн дугаар бүхий, тоглолтын жигд хувцастай байна.
- Тоглолтын цагийг чанд баримтална. Хэрэв тухайн баг 5 минут хоцорвол өрсөлдөгч багийг ялагчаар зарлана.
- Нийлбэр оноогоор эхний гурван байр эзэлсэн баг тамирчдад өргөмжлөл,мөнгөн шагнал гардуулна.
ДӨРӨВ: ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН
- Багууд 2026 оны 3 дүгээр сарын 30-ны 17:00 цагаас өмнө багийн мэдүүлгийг Erdenebayar.G@Num.Edu.Mn хаягаар илгээж, бүртгэлийн хураамж-Багийн төрөл тус бүр 150.000,ганцаарчилсан төлбөр тус бүр 30.000 төгрөгийг тэнхмийн туслах ажилтан Д.Саруулын ХААН банкны 840005005401908318 тоот дансанд шилжүүлсэн байна.
- Техникийн зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 4-р байрны 109 тоот өрөөнд болно. Зөвлөгөөнд багийн ахлагчид оролцох ба тус зөвлөгөөнөөр шүүгчид тоглолтын системийг танилцуулж, багийн оноолтыг сугалаагаар тодорхойлно.
- Тэмцээнтэй холбоотой мэдээллийг философийн 4-р ангийн дарга А.Номин-Эрдэнэ (80664494), Г.Эрдэнэбаяр (99170871) нараас лавлаж болно.
Зохион байгуулах ажлын хэсэг

