logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2025-12-04

Монгол Улсын Гавьяат Багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэндагвын Гомбосүрэнгийн “Түүвэр зохиол-I”, “Түүвэр зохиол-II” 2 боть бүтээлийн нээлт боллоо.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн нь МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын бүтээлийн эмхэтгэлийг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар эрхлэн хэвлүүлдэг уламжлал ёсоор  38 дахь дугаарт  Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор профессор Цэдэндагвын Гомбосүрэнгийн туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганаас түүвэрлэн 2 ботийг эрхлэн олны хүртээл болголоо.

Тус бүтээлийн тэргүүн ботид “онтологи, эпистемологи асуудал”, “философи аргууд”, “философийн сургалт дахь заах аргын болон зохион байгуулалтын асуудал”, “нийгмийн тухай философийн зарим бүрэлдэхүүний асуудлууд”, “соёлын тухай философи онолын боловсруулалт” зэрэг бүлгүүдэд хамаарах эрдэм шинжилгээний өгүүллүүд багтсан бол дэд ботид “үнэлэмжийн тухай философи мэдлэг”, “шашны тухай философи болон шашны философи”, “ёс суртахуун, зан суртахуун ба ёс зүй”, “орчин үеийн философийн асуудлаас”, “хэлний тухай философи ба хэл шинжлэлийн (лингвистик) философи”, “хүний тухай өөр өөр философидолт”, “философи үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд явуулах талаар дахин өгүүлэх нь”, “философидох соёлыг хангалттай эзэмшээгүй уншигчдад зориулах нь” зэрэг бүлгүүдэд хамаарах эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг тэргүүт бүтээлүүд багтжээ.

Номын нээлт 2025 оны 12-р сарын 02-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот хурлын танхимд болов. Номын нээлтийн арга хэмжээнд профессор Ц.Гомбосүрэнгийн гэр бүл, найз нөхөд, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын төлөөлөл, Философи шашин судлалын тэнхимийн хамт олон, ахмад багш нар, төгсөгчид мөн ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

            

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль