
“Олон ургалч үзэл ба рационал дискурс”
сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс их сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд “Олон ургалч үзэл ба рационал дискурс” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Өнөөгийн ертөнц бидэнд байнга суралцах, гаргасан шийдвэрээ дахин нухацтай бодож үзэх, ажил амьдралын хэв маяг, үнэт зүйлээ тасралтгүй эргэцүүлэн үнэлэх шаардлагыг тавьж байна. Ялангуяа хиймэл оюун ухаан, цахим хэрэглээний эрин үед шүүмжлэлт, нухацтай сэтгэлгээг эрхэмлэх нь улам бүр чухал болжээ. Түүнчлэн боловсрол, тэр дундаа дээд боловсролын үүрэг, хариуцлага, статусын асуудлыг хөндсөн эргэцүүлэл, судалгаа, яриа хэлэлцүүлэг ч ихээр өрнөж буй билээ.
Эсээ бичлэгийн уралдааны зорилго:
Өнөөгийн оюутнууд нийгэм, улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай асуудлуудыг философийн үүднээс эргэцүүлэх, шүүмжлэлтэйгээр сэтгэх, аливааг нухацтай авч үзэх чадварыг хөгжүүлэхэд тус уралдааны зорилго оршино.
Эсээ бичлэгийн хамрах хүрээ: Монголын их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд.
Эсээ бичлэгт тавигдах шаардлага:
Үндсэн шаардлага:
- Философийн үүднээс эргэцүүлэл хийсэн байх
- Хэл найруулга, бичлэгийн ур чадвараа харуулсан байх
- Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлсэн байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Хамгийн багадаа 5 эх сурвалжийг ашиглан, эш татсан байх
- Дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
Бичиглэлийн стандарт:
- Үсгийн фонт Times new roman, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 2, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
- Үгийн тоо 800-1000.
- Эсээ нь дараах бүтэцтэй байна
- Эсээний нэр, оюутны нэр, харъяа сургууль, холбоо барих утасны дугаар болон и-мейл хаяг бүхий нүүр хуудас
- Хураангуй болон түлхүүр үг
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Дүгнэлт
- Ном зүй
Шалгаруулах журам:
Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /4-16 хүртэл оноогоор дүгнэнэ/. Үүнд:
- Өөрийн санааг дэвшүүлж, үндэслэсэн байдал (1-4 оноо)
- Эсээний бүтцийн нэгдэл, уялдаа холбоотой байдал (1-4 оноо)
- Найруулга зүй, үг үсгийн алдаа (1-4 оноо)
- Эшлэл зүүлт ашиглан өөрийн санааг баталсан байдал (1-4 оноо)
Эсээнд тавих шаардлагын дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү:
https://drive.google.com/file/d/15S0v7NflHWYSPFacPeyd97f3yogwbIil/view?usp=sharing
Эсээний загвар:
Эсээний эхийг файл хэлбэрээр Baasandorj.e@num.edu.mn гэсэн цахим шуудангаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны дотор ирүүлсэн байна.
Холбоо барих утасны дугаар: 91229480
Зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, хиймэл оюунаар бичүүлсэн нь тогтоогдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтад оруулахгүй болно.
Шагнал:
- Тэргүүн байр 1 – Өргөмжлөл, 200,000 төгрөг, үнэ бүхий зүйл
- Дэд байр 1 – Өргөмжлөл, 100,000 төгрөг үнэ бүхий зүйл
- Гутгаар байр 1 Өргөмжлөл, 80,000 төгрөг, үнэ бүхий зүйл
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР
ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

