
Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхимээс санаачлан зохион байгуулсан философийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилготой цуврал их семинар 2024-2025 оны хичээлийн жилүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өргөн хүрээтэй арга хэмжээ нь их сургуулийн философийн багш нарын дунд онол, арга зүйн мэдлэгээ гүнзгийрүүлэх, орчин үеийн философийн тулгамдсан асуудлуудаар харилцан санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр болсон юм.
Хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн уг семинарын хүрээнд философийн салбарын ээдрээтэй бөгөөд цаг үеэ олсон дараах сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ:
- М.Отгонбаяр, PhD, профессор – Пост үе дэх эпистемологийн төлөв байдал
- М.Отгонбаяр, PhD, профессор; Б.Дагзмаа PhD, Профессор – Философи хичээлийн хөтөлбөр, агуулгын анализ
- Б.Дагзмаа, PhD, профессор – Орчин үеийн иррациональ философи
- Б.Мөнхжавхлан PhD, ахлах багш – Үнэлэмж: мэдлэгийн салбар дундын агуулга болох нь
- Д.Оюунгэрэл, PhD, дэд профессор – Амьтныг хамгаалах ёс зүйн орчин үеийн онол, хандлага
- Ц.Нямсүрэн, PhD, дэд профессор – Ж.Деррида: Хүмүүнлэгийн ухааны дискурс дэх бүтэц, тэмдэг, тоглолт
- Г.Эрдэнэбаяр, PhD, дэд профессор – Нийгмийн хөгжлийн хүчин зүйлийн талаарх зарим үзэл баримтлал
Цаашид энэхүү семинарын үйл ажиллагааг улам өргөжүүлж, чанаржуулахаар зорьж байна. Энэхүү цуврал семинар нь Монголын философийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, ирээдүйн судлаач, сэтгэгчдийг бэлтгэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.




