logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2025-03-25

ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго

Оюутны эрдэм шинжилгээний хурал нь Философи, шашин судлалын бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын мэргэжлийн онолын мэдлэг, чадварыг хөгжүүлэх, мэргэшлийн чиглэлүүдээр судалгаа хийх, судалгааны ажлын чадвар, туршлага эзэмших, бичих, илтгэх, хэлэлцүүлэх, мэтгэлцэж үндэслэх зэрэг академик ур чадварыг сайжруулах, улмаар ахисан түвшинд суралцан судалгаа хийх суурь тавих зорилготой.

Оюутны эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт

  • Эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 дүгээр сарын 04–ний өдрийн 14:00 цагт МУИС-ийн II байрны 439 тоот өрөөнд болно.
  • Хуралд оролцох оюутнууд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 22:00 цагаас өмнө илтгэлийн эхийг файлаар g@num.edu.mn цахим шуудангаар ирүүлнэ.
  • Хуралд оюутнууд ганцаар болон хамтран оролцож болно. Философи, шашин судлал сонирхсон өөр хөтөлбөрийн оюутан оролцож болно.
  • Эрдэм шинжилгээний хурлыг мэргэжлийн багш, судлаачдаас бүрдсэн баг шүүж, шалгаруулна.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах форматын шаардлага

Илтгэлийг МУИС-ийн магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журмын Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага, Судалгааны ажлын

хэлбэржүүлэлт гэсэн хоёр, гуравдугаар хэсгийг баримтлан бичнэ. https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_magistr_doctor_sudalgaanii_ajliin_urdun _juram.pdf

  • Илтгэл философи, шашин судлалын сэдэвтэй байна.
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна.
  • Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зайг үлдээж бичсэн, 5-8 нүүр хэмжээтэй байна.
  • Илтгэлийн хураангуйг 8-10 мөр, 150 үгэнд багтааж бичнэ.
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Ном зүйд илтгэл бэлтгэхэд ашигласан мэргэжлийн нэгэн сэдэвт ном, эх зохиол, мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийг зохиогчийн, хэрэв зохиогчгүй бол номын нэрийн эхний үгийн эхний үсгээр дугаарлан бичнэ.
  • Илтгэлд эшлэл, зүүлт авсан байна.
  • Илтгэлийн гадна нүүрэнд Илтгэлийн сэдэв, гүйцэтгэсэн оюутны овог нэр, салбар, курс, удирдсан багшийн овог нэр, эрдмийн зэргийг бичнэ.

Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд

  • Сэдвийн сонголт, томъёолол, түүний чухал болохыг үндэслэсэн байдал
  • Мэргэжлийн ном зохиол ашигласан байдал
  • Агуулгын логик, уялдаа, дэвшүүлсэн санаа, дүгнэлт
  • Бичлэг, найруулга
  • Илтгэх чадвар

Шагнал, урамшуулал

  1. Тэргүүн байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
  2. Дэд байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
  3. Гутгаар байр 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль