logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2025-03-25

Ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Эрдэм шинжилгээний хурал нь Философи, шашин судлал, буддын гүн ухааны ахисан түвшний суралцагчид судалгааны ажлынхаа үр дvнг мэргэжлийн нийгэмлэгийнхэнд танилцуулах, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнүүлэх, судлаачдын санал байр суурийг сонсох, судалгааны арга зүйгээ боловсронгуй болгох, мэдээлэл солилцох зорилготой.

Илтгэл хүлээн авах Илтгэлийг 2025 оны 4-р сарын 04-ний өдрийн 17.00 цагаас өмнө Философи, шашин судлалын тэнхимд (237 тоот өрөө) хэвлэмэл болон файлаар ирүүлнэ.

Магистрант, докторант нар өөрсдийн батлуулсан судалгааны ажлын сэдвийн хүрээнд хийсэн судалгааныхаа үр дүнгээс бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлнэ. Магистрант, докторантын судалгааны ажлын удирдагч багш илтгэлийг удирдсан байна.

Эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт 14:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод эхэлнэ.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах форматын шаардлага:

  • Илтгэл нь илтгэлийн нэр, хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан ном, өгүүллийн жагсаалтаас бүрдэнэ. Хэмжээ А4 хэмжээтэй 7-10 нүүр байна.
  • Илтгэлийг UNICODE ашиглаж, “Times New Roman” фонт дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1,5 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Эшлэл, ном зүйг APA загвараар хийнэ. https://apastyle.apa.org/style-grammar-guidelines
  • Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ.
  • Илтгэлийн төгсгөлд ашигласан ном, зохиолын жагсаалт орно.
  • Илтгэлд эшлэл зүүлт авсан байна.

Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Судалгааны сэдвийг үндэслэсэн байдал
  • Судалгааны ажлын онол, арга зүйн үндэслэл
  • Судалгааны ажлын зорилго, зорилтууд
  • Судалгааны өгөгдөл, эх сурвалжтай ажилласан байдал
  • Бичлэг, найруулга
  • Илтгэх ур чадвар

 

Холбоо барих: Философи, шашин судлалын тэнхим Утас: 77307730-2220

Майл хаяг: munkhjavkhlan@num.edu.mn

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль