logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2024-12-08

Бэгзийн Гантөмөр /1954-2024/

МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимийн ахмад багш, доктор Бэгзийн Гантөмөр нь 2024 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр өвчний учраас таалал төгсөж, Монголын философи, боловсролын салбар, хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бэгзийн Гантөмөр нь 1954 онд Төв аймгийн Угтаал-Цайдам суманд  мэндэлсэн, 1962-1969 онд Төв аймгийн Угтаал-Цайдам сумын 8 жилийн дунд сургууль, 1969-1970 онд Улаанбаатар хотын 10 жилийн гучин есдүгээр дунд сургууль, 1970-1974 онд Дархан хотын Политехникум,  1977-1982 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетын Философийн салбарт суралцан төгсжээ.

Б.Гантөмөр 1974-1975 онд Төв аймгийн Угтаал-Цайдам сумын дунд сургуульд багш, 1975-1977 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороонд Явуулын станцын зохион байгуулагч, 1982-1994 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн Нийгмийн Ухааны Тэнхимд багш, 1994-2001, 2007-2008 онд МУИС-ийн Философийн тэнхимд багш, 2008-2010 онд МУИС-ийн захиргааны албаны дарга, 2010-2014 онд МУИС-ийн Философийн тэнхимд дэд профессор, 2014-2019 онд зөвлөх дэд профессороор ажиллаж байсан. Б.Гантөмөр нь 1985 онд ЗХУ-ын /Одоогийн ОХУ-ын/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, 1996 онд ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Философийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ.

Тэрээр МУИС-ийн аспирантурт суралцан 1998 онд “Нүүдэлчдийн нийгмийн байгууллын хөгжлийн онцлог” сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. “XYII-XIX зууны үеийн монголын нүүдлийн соёл иргэншил”, “Хот айл – монголын уламжлалт нийгмийн өвөрмөц зохион байгуулалт”, “Монголын нийгмийн хөгжлийн талаарх философи эргэцүүлэл” зэрэг Монголын нийгмийн философи, соёл судлалын сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэхийн сацуу үндэсний хийгээд олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлжээ. Доктор Б.Гантөмөр Монгол Улсын Их сургуульд Философи, Нийгмийн философи, Соёл судлал, Соёлын философи, Эрх зүйн философи зэрэг хичээл зааж байв.

Б.Гантөмөрийн боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнийг Ардын боловсролын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ.

Ажил, амьдралын арвин туршлагатай, хамт олон, шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн, ахмад эрдэмтэн багш Таны хүнлэг, нөхөрсөг, эгэл зан, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нар, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Монгол Улсын Их Сургуулийн

Философи Шашин Судлалын Тэнхим

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль