logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

“Өнөөгийн философи ба соёлын эрх”

сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамж

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс их сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Соёлын эрх гэдэг нь хувь хүн, олон нийтийн соёлын өвөрмөц байдал, зан үйл, илэрхийлэлд чөлөөтэй оролцох, хөгжүүлэх, хадгалах эрхийг хэлнэ. Эдгээр эрхнь соёлын бүлгүүдийн өвөрмөц байдал, залгамж чанарт салшгүй холбоотой хэл, шашин шүтлэг, урлаг, зан заншил, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, уламжлалыг хамардаг.

Эсээ бичлэгийн уралдааны зорилго:

Өнөөгийн оюутнууд нийгэм, улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай асуудлуудыг философийн үүднээс эргэцүүлэх, соёлын ялгаатай хэлбэрүүдэд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ төрөл бүрийн үзэл, хандлага, үнэт зүйлийн тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж сурахад дэмжлэг үзүүлэхэд тус уралдааны зорилго оршино.

Эсээ бичлэгийн хамрах хүрээ: Монголын их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд.

Эсээ бичлэгт тавигдах шаардлага:

Үндсэн шаардлага:

  1. Философи, ёс зүй, хүний эрхийн үүднээс эргэцүүлэл хийсэн байх
  2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвараа харуулсан байх
  3. Бүтээлч хандлага, өөрийн байр сууриа үндэслэлтэйгээр илэрхийлсэн байх
  4. Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  5. Хамгийн багадаа 5 эх сурвалжийг ашиглан, эш татсан байх
  6. Дурдагдсан жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх

Бичиглэлийн стандарт:

  1. Үсгийн фонт Times new roman, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 2, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
  2. Үгийн тоо 800-1000.
  3. Эсээ нь дараах бүтэцтэй байна:
  • Эсээний нэр, оюутны нэр, харъяа сургууль, холбоо барих утасны дугаар болон и-мейл хаяг бүхий нүүр хуудас
  • Хураангуй болон түлхүүр үг
  • Удиртгал
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  • Ном зүй

Шалгаруулах журам:

Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл оноогоор дүгнэнэ/. Үүнд:

  • Өөрийн санааг дэвшүүлж, хөгжүүлсэн байдал (0-20 оноо)
  • Эсээний бүтцийн нэгдэл, уялдаа холбоотой байдал (0-20 оноо)
  • Найруулга зүй, үг үсгийн алдаа (0-20 оноо)
  • Даалгаврын тусгай шаардлага (0-20 оноо)
  • Эшлэл зүүлт ашиглан өөрийн санааг баталсан байдал (0-20 оноо)

Эсээнд тавих шаардлагын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Эсээний загвар татах

Эсээний эхийг файл хэлбэрээр Baasandorj.e@num.edu.mn гэсэн цахим шуудангаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дотор ирүүлсэн байна. Эсээг хүлээн авсны дараа хариу илгээх болно.

Холбоо барих утасны дугаар: 91229480

Зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эсээг шалгаруулалтад оруулахгүй болно.

Шагнал:

  • Тэргүүн байр 1: Өргөмжлөл, 200,000 төгрөг, ном
  • Дэд байр 1: Өргөмжлөл, 100,000 төгрөг, ном
  • Гутгаар байр 1: Өргөмжлөл, 80,000 төгрөг, ном

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛийн ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАР

ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Зарлал

  • 0
    Философи, Шашин Судлал Сэтгүүлийг цахимаар унших боломжтой боллоо
    January 20, 2025

ЧУХАЛ ХОЛБООС

Захиа шалгах
Sisi мэдээллийн систем
МУИС Элсэлт
Номын сан
Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль