Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг гардуулав
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн үр хүүхдүүд МУИС-ийн шашин судлалын салбарын оюутан, суралцагчдыг дэмжих, тэднийг буддын болон шашин судлалын салбарын судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулах зорилгоор 2008 оноос хойш жил бүр тэтгэлэг олгож иржээ.
Академич Г.Лувсанцэрэн МУИС-ийн Марксизм-ленинизмийн тэнхимд багш /1956-1963/, ШУА-ийн ФСЭХ-нд секторын эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, ФСЭХ-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Монголын философийн түүх, шашин судлалын салбарын эрхлэгч, Монголын Буддын судлалын хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн профессор багшаар ажиллаж байсан.
МУИС-ийн хүндэт профессор/2002/, академич Гэлэгжамцын Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Шашин судлалын хөтөлбөрийн оюутан Д.Хишигсүрэн, Сундуйжав нарт олголоо.
Академич Г.Лувсанцэрэнгийн хүү Л.Батжил философи, шашин судлалын салбарын оюутнуудад амжилт хүсэхийн зэрэгцээ, аавынх нь судалж, зааж, үндэс суурийг нь тавилцсан буддын гүн ухаан, буддын гүн ухааны түүх, Мадхьямака төв үзэл судлалыг цааш хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах мэргэжилтэн болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Философи, шашин судлалын тэнхим