Квант физикийн ододтой танилцах
Бидний шууд ажиглаж, мэддэг ертөнц орчлонгийн ердөө 5 орчим хувийг эзэлдэг. Харин үлдсэн 95% нь өнөөдөр ч шинжлэх ухааны хамгийн том нууцуудын нэг хэвээр байна.
Энэ нууцыг тайлахын төлөө ажилладаг дэлхийн тэргүүлэх судалгааны төвүүдийн нэг CERN-ийн LHCb хамтын ажиллагааны эрдэмтэд Монгол Улсад хүрэлцэн ирж, эгэл бөөм, их энергийн физик, матери ба антиматерийн ялгаа, орчлон ертөнцийн үүсэл, шинэ физикийн эрэл хайгуулын талаар олон нийтэд танилцуулах гэж байна.
Италийн INFN Bologna-ийн профессор, LHCb хамтын ажиллагааны тэргүүлэгч. B-мезоны физик болон ховор задралын судалгааны чиглэлээр мэргэшсэн.
Их Британийн Варвикийн их сургуулийн профессор. LHCb хамтын ажиллагааны тэргүүлэгч. CP тэгш хэмийн зөрчил болон матери–антиматерийн ялгааны судалгааны тэргүүлэх мэргэжилтэн.
БНХАУ-ын ШУА-ийн харьяа, Бээжингийн Их энергийн физикийн хүрээлэнгийн профессор, LHCb судалгааны багийн ахлагч. Детекторын системийн боловсруулалт болон физикийн шинжилгээний чиглэлд тэргүүлэгч судлаач.
АНУ-ын Сиракузын их сургуулийн профессор, LHCb-ийн гишүүн. Экзотик адрон болон спектроскопийн тэргүүлэх эрдэмтэн бөгөөд пентакваркийн нээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн.


