МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Мэдээллийн технологийн тэнхимийн мэргэжил сурталчлах аяны өдрүүд  2016 оны 04 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд боллоо. Энэ ажлын хүрээнд нийт 5 ажил төлөвлөж 100 %-ийн гүйцэтгэлтэй хийгдлээ.

  • КИБЕР спортын тэмцээнд нийт 8 баг оролцож хурд, авхаалж самбаа гаргаж
  • Тэргүүн байр СТ-4-1 ангийн Бат-Эрдэнэ ахлагчтай багийн хамт олон.
  • Дэд байр ТА-4-1 ангийн Лхагвадорж ахлагчтай багийн хамт олон
  • Гутгаар байр 1В-ийн Алтаншагай ахлагчтай багийн хамт олон /1-р баг /

тус тус байр эзэлсэн байна.

  • Мэдээллийн технологийн үндэс хичээлийн хүрээнд зохиогдсон “Центавр танин мэдэхүйн” тэмцээн.

Тэмцээнд  1-р курсын оюутнуудаас бүрдсэн 3 бага оролсон. Тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Эхний үе шат нь  багийн бүх гишүүд өгөгдсөн даалгаварыг компьютер дээр хийж гүйцэтгэх, хоёрдугаар үе шат нь асуулт хариулах замаар явагдсан.

1-р баг                                      2-р баг                             3-р баг

Баянсан /1a/                            Баянзул/1a/                             Хатан болд /1b/

Лхагвасүрэн.Г/1a/                 Баасансүрэн/1a/                     Энхбаясгалан /1b/

Мягмарсүрэн/1a/                   Хонгорзул/1a/                        Пүрэвдэмбэрэл/1b/

Мөнхзул/1a/                                 Алтантөгс /1a/                       Алтаншагай /1b/

Чанцал дулам /1a/                  Лхагвадэмбэрэл /1a/              Мягмархишиг /1b/

Эдгээр багуудаас мэдлэг чадвар, багаар ажиллах чадвараараа 1-р баг бусдыгаа манлайлж нэгдүгээр байр, 3-р баг хоёрдугаар байрт тус тус шалгарсан.

  • Эрүүл зөв амьдрах уриатай холимог гар бөмбөгийн тэмцээнд нийт 5 баг оролцсоноос 1-р байр Энхбаяр ахлагчтай багийн хамт олон 2-р байр Бор ахлагчтай багийн хамт олон 3-р байр Ням-очир ахлагчтай хамт олон нар тус тус шалгарсан байна.
  • “СЭТГЭХҮЙН ХУРД” IQ олимпиад зохион байгуулсан. Энэхүү олимпиадын зорилго нь математик сэтгэлгээг хөгжүүлэх,сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутны идэвхийг өрнүүлэхэд оршино.  .
  • 1-р байр 2-р түвшний оюутан Дашням
  • 2-р байр 1-р түвшний оюутан Манидарь
  • 3-р байр 2-р түвшний оюутан Магамжав нар тус тус эзэллээ.

mtt2 mtt1mtt3