МУИС-ийн Завхан Сургуулийн нэрэмжит “Англи хэл”, “Математик”, “Нийгмийн тухай мэдлэг” X нээлттэй олимпиад” нь 2016 оны 3-р сарын 23-ний өдөр Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11-12-р ангийн сурагчдын дунд 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулж өнгөрлөө.
Тус олимпиадад Улиастай сумын Дэвшил сургууль, Жавлант Цогцолбор сургууль, 12 жилийн 3-р сургууль, 12 жилийн 4-р сургууль, Чандмань-Эрдэнэ Цогцолбор сургуулиуд болон Тосонцэнгэл, Тэс, Нөмрөг, Их-Уул, Сонгино, Тэлмэн, Баян-тэс, Тэс, Цэцэн-Уул, Баянхайрхан, Сантмаргац, Нөмрөг гэсэн сумуудаас 240 гаруй сурагчид ирж оролцлоо.
Математик
11-р анги
1-р байр Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч Ч.Энхманлай, Удирдсан багш Сарангэрэл
2-р байр Тэс сумын сургуулийн сурагч Б.Буяндэлгэр, Удирдсан багш Лхампүрэв
3-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч Ди.Нямбаяр, Удирдсан багш Алиманцэцэг
12-р анги
1-р байр Чандмань-Эрдэнэ Үндэсний лаборатори сургуулийн сурагч Наранжаргал, Удирдсан багш Б.Нямдаваа
2-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч У.Гамбауугарав, Удирдсан багш Нарантунгалаг
3-р байр Жавхлант Цогцолбор сургуулийн сурагч Х.Лүндэгцэрэн, Удирдсан багш Нарантунгалаг