2025-2026 оны хичээлийн жилд сурлага, урлаг спортоор амжилт гаргасан нийт суралцагчдадаа баяр хүргэе
Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойд зориулсан “Хэл шинжлэл” хөтөлбөрөөр ахисан түвшний сургалт эрхэлдэг бүх их, дээд сургуулийн дунд зохион байгуулсан “Монгол хэл шинжлэл – 2025” эрдэм шинжилгээний хуралд
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант П.Буянцогт “Харилцан яриан дахь эрэгтэй, эмэгтэй хүний хариу үйлдэл үзүүлэх үг хэллэгийн хэрэглээ” (удирдагч багш: доктор, дэд профессор Ж.Ганбаатар) илтгэлээр тэргүүн байр,
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант П.Даваадорж ““Хүнийг хүчээр алга болгох” хэмээх заалтыг эрх зүйн хэл шинжлэлийн үүднээс судлах нь” (удирдагч багш: доктор, профессор Д.Заяабаатар) илтгэлээр дэд байр
Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойд зориулсан монгол хэл бичгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны дунд зохион “Монгол хэл шинжлэл – 2025” эрдэм шинжилгээний хуралд
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн хэл шинжлэл (монгол хэл) 4-р түвшний оюутан Ц.Халиунаа “Хятад хэлний “U”, “ONG” эгшигт бүтэц /FINAL/-ийг кирилл монгол үсгээр оновчтой галиглах тухай” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор Ц.Батдорж) илтгэлээр тэргүүн байр
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 4-р түвшний оюутан А.Жадамба “Орчин цагийн монгол хэлний “ЗУГМА” үзэгдэл” (удирдаг МУИС-ийн доктор, ахлах багш Г.Баттогтох) илтгэлээр дэд байр
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 3-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Манж, хятад толь бичиг дэх зарим монгол үгийн оноолтыг харьцуулах нь (Пүрэв гүнгийн орчуулсан “Хааны нэмж тогтоосон манж үгний толь бичиг”-ийн “Хөгжмийн зүйл” дэх үгийн тайлбарын жишээгээр)” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор М.Жавхлан) илтгэлээр гутгаар байр
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 4-р түвшний оюутан Г.Гансувд ““Мө-“ язгуурт бүлэг үгийн тухайд” (Удирдагч МУИС, доктор, дэд профессор О.Дэмчигмаа) илтгэлээр тусгай байр
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Пүрэвдоржийн Даваадорж “Шаравын Чоймаа сан”-гийн тэтгэлэг авав.
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант Амарбаатарын Алтансувд “Профессор Гантогтох сан”-гийн нэрэмжит тэтгэлэг авав.
Монгол Улсын Их сургуулийн Багш боловсролын хөтөлбөрийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Багшлах ур чадварын тэмцээн -2025” уралдаанд
- Тэргүүн байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн Н.Бямбажаргал, Х.Саранчимэг, Т.Хонгорзул, А.Номин, Д.Даваацэцэг нар “Үндэсний бичгээр гадаад үг бичих нь” сэдэвт хичээлийн судалгаагаар (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учрал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж)
- Гутгаар байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн О.Урангоо, Д.Нямжаргал, Ё.Золбоо, С.Нарансолонго, Д.Баярцэцэг нар “Харьяалахын тийн ялгалыг зөв дагуулж бичих нь” сэдэвт хичээлээр (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Жавхлан)
- Тусгай байр: Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн А. Жадамба, Б. Лхагвачимэг, Ч.Өнөрзаяа, Б.Анужин, Н.Отгонсүрэн нар “Халхын дөрвөн хан цол авсан нь” сэдэвт хичээлийн судалгаагаар (Чиглүүлэгч багш: Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор Э.Мөнх-Учрал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж) тус тус шалгарчээ.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд:
- “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Монгол И И Юй толь бичиг”-ийн нэмэлт дэвтрийг харьцуулах нь” (Цаг улирлын аймгийн жишээгээр)(Удирдагч: дэд профессор М.Жавхлан) илтгэлээр тэргүүн байр,
- “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Анужин “Монгол хэлний академик бичвэр дэх баталгаажуулалтын илэрхийлэл” (Удирдагч: ахлах багш Г.Баттогтох) илтгэлээр дэд байр,
- “Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 2-р түвшний оюутан А.Номин “Монгол бичгээр унших хурд, ойлгох чадвар, нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” (Удирдагч: дэд профессор Э.Мөнх-Учрал) илтгэлээр гутгаар байр,
- “Хэл шинжлэл” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ц.Халиунаа “Монгол, хятад хэлний зарим шүргэх гийгүүлэгчийг акустик авиа зүйн болон нийгэм авиа зүйн түвшинд зэрэгцүүлэн тайлбарлах нь” (Удирдагч: дэд профессор Ц.Батдорж) илтгэлээр тусгай байр эзлэв.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хуралд:
- Докторант Н.Оюундарь “Монгол хэлний өгүүлбэрийн тусагдахуун гишүүний байр, давтамж” (удирдагч: профессор Ч.Алтангэрэл, дэд профессор Б.Мөнгөнцэцэг) илтгэлээр тэргүүн байр,
- Магистрант П.Лхагважаргал “Говийн бүсийн ургамлыг амтлах мэдрэхүйн үүднээс танин нэрлэсний учрыг туршилтаар баталсан нь” (удирдагч: профессор С.Батхишиг, Ж. Батхүү) илтгэлээр дэд байр;
- Докторант Д.Мягмар “Бичгийн хэлний зарим үгийг утга зүйн талаас ажиглах нь”(удирдагч: дэд профессор О.Дэмчигмаа) гутгаар байр;
- Магистрант А.Мөнхцэцэг “ Монгол хэлний тэмдэг нэрийн утга бууруулах дагаврын хэрэглээний онцлог” (удирдагч: дэд профессор Ж.Ганбаатар, Г.Батзаяа) илтгэлээр тусгай байр эзлэв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Боловсрол судлалын тэнхимээс багш бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Трансформатив боловсрол – 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд:
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан А.Номин “Үндэсний бичгийн унших хурд, ойлгох чадварыг унших стратегид суурилан нэмэгдүүлэх сургалтын арга зүй” (удирдагч Э. Мөнх-Учрал) сэдэвт илтгэл хэлэлцүүлж тэргүүн байр эзлэв.
Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын 24 дүгээр уралдаан”-д
Мэргэжлийн ангийн оюутан
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Н.Бямбажаргал тэргүүн байр,
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Ч.Өнөрзаяа дэд байр
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Т.Цэрэнням гутгаар байр
Албан хаагч
- Магистрант Б.Хүслэн-Эрдэнэ тэргүүн байр
- Докторант Ү.Доржоо дэд байр
Цахим бичвэр
- Докторант Ү.Доржоо тэргүүн байр
Багшийн ангилал
- Магистрант Г.Мөнхзул гутгаар байр тус тус эзлэв.
Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” улсын уралдаанд
- Тэргүүн байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Т.Цэрэнням. “Итгэл” судар бүтээлээр;
- Дэд байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Ч.Өнөрзаяа. “Намрын гань” бүтээлээр;
- Гутгаар байр: МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн хөтөлбөрийн 1 дүгээр түвшний оюутан Б.Баяр-Эрдэнэ. “Хөх монгол хэмээгдэхүй” бүтээлээр;
- Тусгай байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Б.Ичиннорвоо. “Сөнидийн Гилгүгэдэй” бүтээлээр тус тус шагналт байр эзлэв.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын 29 дүгээр уралдаанд
- Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Н.Отгонсүрэн “Төрд эргэн залуулсан монгол бичиг” сэдэвт бүтээлээр дэд байр эзлэв.
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Батцоожийн Анужин “Монгол хэлний академик бичвэр дэх баталгаажуулалтын илэрхийлэл” (Удирдагч: Доктор Г.Баттогтох) илтгэлээр тэргүүн байр,
- “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Чимэддоржийн Өнөрзаяа “Монгол И И Юй толь бичгийн нэмэлт дэвтрийг харьцуулах нь (Цаг улирлын аймгийн жишээгээр)” (Удирдагч: Доктор М.Жавхлан) 3-р байр эзлэв.
Суралцагчдадаа сурлага, урлаг, спортын их амжилт хүсье.




















































