logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2026-06-16

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн оюутан Япон Улсын иргэн Ямашита Мичика: Монголчууд аргагүй л Чингис хааны үр хойчис болохыг төрийн наадмаас нь харсан

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Би Япон улсын иргэн Ямашита овогтой Мичика байна.

Монгол хэл сурахаар 2025 оны зургаадугаар сард Монголд анх ирж байлаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буугаад, Улаанбаатар хот руу явах замдаа Японд байдаггүй үзэсгэлэнт ногоон талыг хараад сэтгэл ихэд хөдөлсөн. Хэзээнээсээ байгальтайгаа зохицон амьдарч сурсан монголчууд “Ямар өвөрмөц зан заншилтай ард түмэн юм бол оо” гэж бодох тусам Монголыг таних сэтгэл минь улам их төрж байсан.

Энд ирээд миний хамгийн анх үзсэн баяр бол улсын наадам. Наадмын нээлтийн үеэр Монголын өнгөрсөн болон өнөөгийн төрхийг харуулсан олон сайхан үзүүлбэр үзсэн. Монголчууд аргагүй л Чингис хааны үр хойчис болохыг морьт жагсаал надад шууд ойлгуулсан.

Мөн морин хуур, ардын бүжиг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Балет, хип хоп дуучдын тоглолтыг үзээд “Энэ улсын урлаг соёл нэн баяжин хөгжиж байна даа” гэж бодогдсон.

Дараагийн өдөр нь соёолон насны морьдын уралдаан үзэв. Барианы газарт морьдын тоос босоход хүмүүс чангаар уухайлж эхэлсэн. 24 км замыг туулж ирсэн учраас унаач хүүхдүүд ч, хүлэг морьд ч цуцсан харагдаж байсан. Гэхдээ л сүүлийн хүчээ шавхан барианы зурхай руу орж ирэх нь сэтгэл догдлуулдаг юм билээ.

Наадамчин олон аз хийморь дуудахаар түрүү морьдын хөлсөнд нь хүрч байсан нь бас л сонирхолтой санагдсан. Манай найз удахгүй Японоос ирнэ. Тэр найзтайгаа наадам үзэхээр төлөвлөж байгаа.

Монгол наадам түүнд гарцаагүй таалагдана гэж бодож байна. Цаашид ч нүүдэлчин түмний өвөрмөц өв уламжлал, түүх соёл, ялангуяа наадмын тухай ойлголтыг олон хүнд таниулж, мэдрүүлэхийг хүсэж байна.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль