Тайлант хичээл зохион байгууллаа
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим болон Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш нар хамтран “Багшлах талбар” дугуйлангийн үйл ажиллагааны хүрээнд Тайлант хичээлийг 2026 оны 05 сарын 25-ны өдөр зохион байгуулав. Энэ удаагийн Тайлант хичээлд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Э.Мөнх-Учрал багшийн “Монгол бичиг дидактик” хичээлийг судалсан “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрөөр суралцаж байгаа II-III түвшний оюутнууд хичээлийн туршид мэдсэн, сурснаа багш, оюутнууддаа тайлагналаа. Тухайлбал: өөрсдийн боловсруулсан ээлжит хичээлийн төлөвлөгөө, дасгал ажлын хуудас, хичээлийн цахим болон биет хэрэглэгдэхүүн, үнэлгээний материал гэх мэтийг танилцууллаа. Уг Тайлант хичээлд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш, доктор М.Энхжаргал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж нар оролцож зөвлөгөө өглөө. Тайлант хичээлд оролцсон оюутнууддаа амжилт хүсье.










