logo3232logo3232logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Алсын хараа, эрхэм зорилго
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
    • Хөтөлбөрийн хороо
  • СУРГАЛТ
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
    • Тэтгэлэг
    • Оюутанд зөвлөгөө өгөх цаг
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Эрдэм шинжилгээний төсөл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Судалгааны семинар
    • “Монгол судлал” цуврал
    • Ном
    • Нийтлэл
    • Ярилцлага
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Гадаад харилцаа
    • Дотоод хамтын ажиллагаа
  • СУРАЛЦАГЧ
    • Оюутны зөвлөл
    • Гадаад оюутан
    • Төгсөгчдийн холбоо
    • Төгсөгч
  • ДУГУЙЛАН
    • Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
      • Салбар дугуйлан
      • “Хос уянга” сонин
    • Хэл шинжлэлийн дугуйлан
    • Төвөд хэл бичгийн дугуйлан
    • Mongolian Speaking Hub
    • “Багшлах талбар” дугуйлан
  • МЭДЭЭ
  • ЗАРЛАЛ
✕
2026-05-17

Эх хэл бол дархлаа, харь хэл бол хэрэглээ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэтгүүлч: Б.Туул

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистранд Үерхэн. Гэрэл зургийг Б.Чадраабал

Намайг Зоригтын Үерхэн гэдэг. Манайх Өвөр Монголын Ордос хавиар нутагтай. Аальхан багадаа аргалын гал дээр чанасан аагтай цайгаа уун, өвөө эмээгийнхээ өгүүлэх хууч яриа, үлгэр домгийг сонсож өсжээ. Миний өвөө нутгийнхаа “Амьд толь бичиг” шиг хүн байсан. Хожим сэхээрэх нь ээ, өвөө маань л надад монгол хэл, соёл, өв уламжлалаа хайрлах гүн гүнзгий эрмэлзлийг суулгасан юм билээ.

Би гэр бүлийнхнийхээ хамт 2019 онд Монголд аялахаар ирж байв. Тухайн үед зарим идээ ундааны нэршил, тэр битгий хэл өдөр тутмын үг хэллэг хүртэл манайхаас зөрүүтэй байснаас болж, хөгжилтэй явдал цөөнгүй тохиолдсон. Энэ нь надад монгол хэлний нутгийн аялгын ялгаа, онцлогийг илүү гүнзгий ойлгож мэдэх сэдэл төрүүлсэн.

2020 онд би Өвөр Монголын их сургуулийн монгол хэлний ангид суралцан бакалаврын зэргээ хамгаалсан. Монгол хэл сурч, судлах замыг амьдралынхаа шугам болгосон нь миний хувьд хувь заяаны сонголт мэт санагддаг. Ийнхүү би бакалавраа төгсөөд монгол хэл, соёлоо илүү гүнзгий ойлгохын тулд Монгол Улсын Их Сургуульд магистрын сургалтаа эхлүүлсэн.

Өнөөдөр би төгсөх курстээ суралцаж байна. Монгол орны жилийн дөрвөн улирал, уламжлалт баяр наадам сэтгэлд минь гүнээ хоногшжээ. Түүнчлэн эрдэмтэн багш нар маань мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, миний харааг тэлж монгол хэл соёлыг шинэ өнцгөөс танин мэдэхэд ихээхэн нөлөөлсөнд туйлын их талархдаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд халх аялгын хэрэглээ, онцлогийг ойлгож сурах гэсэн хичээл зүтгэл минь талаар болсонгүй. Гэхдээ монгол залуусын дунд англи, орос, солонгос, япон зэрэг гадаад хэлний үг хэллэгийг өдөр тутамдаа ихээр оруулж ярих нь түгээмэл ажиглагддаг. Энэ нь зарим тохиолдолд ойлгомжгүй байдал үүсгэдэг.

Иймээс улс үндэстний ирээдүй болсон залуус Та бүхэн эх хэл бол дархлаа, харь хэл бол хэрэглээ гэдгийг сайтар ухамсарлан, монгол хэл соёлоо үеийн үед өвлүүлэн үлдээхэд өөрийн чадлаар чармайх нь зүй болов уу.

Эх сурвалжийг энд дарж үзнэ үү!

Хуваалцах
0

Видео танилцуулга

https://youtu.be/kFuXzQAg8zM

Зарлал

  • 0
    МУИС-ИЙН ШУС-ИЙН ХУС-ЫН МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМИЙН “БАГШ МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
    2026-06-26
  • 0
    МУИС-Д “УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ”-ТАЙ ХӨТӨЛБӨР СОНГОН БҮРТГҮҮЛСЭН ЭЛСЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
    2026-06-26
  • 0
    МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРЫГ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-26
  • 0
    “АМЖИЛТТАЙ БАГШЛАХУЙ” ЛЕКЦЭД УРЬЖ БАЙНА
    2026-04-24
  • 0
    АРДЫН БАГШ Д. ЧОЙЖАЛСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ “МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААН-24”-Ы ХӨТӨЛБӨР
    2026-04-17

Хамтрагч байгууллага

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
МУБИС-ийн Монгол хэлний тэнхим
МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн
Олон Улсын Монгол Судлалын Холбоо
Америкийн Монгол Судлалын Төв
Чингис хааны өв соёлын хүрээлэн
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн
Монгол Улсын Үндэсний номын сан
Архивын Ерөнхий Газар
Монголын антропологийн холбоо

Холбоос

Ажлын байр

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 2 дугаар байр, 301,305 тоот

Утас: 75754400, 77307730 (2215), (2214)

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль