АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд есөн магистрант, докторант оролцож илтгэл хэлэлцүүлснээс, докторант Н.Оюундарь “Монгол хэлний өгүүлбэрийн тусагдахуун гишүүний байр, давтамж” (удирдагч: профессор Ч.Алтангэрэл, дэд профессор Б.Мөнгөнцэцэг) илтгэлээр тэргүүн байр, магистрант П.Лхагважаргал “Говийн бүсийн ургамлыг амтлах мэдрэхүйн үүднээс танин нэрлэсний учрыг туршилтаар баталсан нь” (удирдагч: профессор С.Батхишиг, Ж. Батхүү) илтгэлээр дэд байр; докторант Д.Мягмар “Бичгийн хэлний зарим үгийг утга зүйн талаас ажиглах нь”(удирдагч: дэд профессор О.Дэмчигмаа) гутгаар байр; магистрант А.Мөнхцэцэг “ Монгол хэлний тэмдэг нэрийн утга бууруулах дагаврын хэрэглээний онцлог” (удирдагч: дэд профессор Ж.Ганбаатар, Г.Батзаяа) илтгэлээр тусгай байр эзэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн ахисан түвшний суралцагч нартаа баяр хүргэж, эрдэм судлалын амжилт хүсье!





























