Оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болж өндөрлөлөө. Тус хуралд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн “Хэл шинжлэл”, “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 8 оюутан оролцож “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 3-р түвшний оюутан Ч.Өнөрзаяа “Монгол И И Юй толь бичиг”-ийн нэмэлт дэвтрийг харьцуулах нь” (Цаг улирлын аймгийн жишээгээр) (Удирдагч: дэд профессор М.Жавхлан) илтгэлээр тэргүүн байр, “Багш монгол хэл, уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Анужин “Монгол хэлний академик бичвэр дэх баталгаажуулалтын илэрхийлэл” (Удирдагч: ахлах багш Г.Баттогтох) илтгэлээр дэд байр, “Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол” хөтөлбөрийн 2-р түвшний оюутан А.Номин “Монгол бичгээр унших хурд, ойлгох чадвар, нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” (Удирдагч: дэд профессор Э.Мөнх-Учрал) илтгэлээр гутгаар байр, “Хэл шинжлэл” хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Ц.Халиунаа “Монгол, хятад хэлний зарим шүргэх гийгүүлэгчийг акустик авиа зүйн болон нийгэм авиа зүйн түвшинд зэрэгцүүлэн тайлбарлах нь” (Удирдагч: дэд профессор Ц.Батдорж) илтгэлээр тусгай байр эзлэв.
Илтгэл хэлэлцүүлсэн оюутнууддаа баяр хүргэж, эрдэм судлалын их амжилт хүсье!
Оюутны эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг энд дарж харна уу!


















