Профессорын судалгааны семинарт урьж байна
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын судалгааны семинарт БНХАУ-ын Даляний Гадаад хэлний их сургуулийн Зүүн хойд Азийн хэлний судалгааны төвийн доктор Шю Юнь “Жин Пин Мэй бичиг”(ma: jing ping mei bidhe)-ийн манж орчуулгын асуудалд сэдвээр 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн 1 давхар, Англи хэлний мэргэшлийн төвд илтгэл хэлэлцүүлнэ. Семинарыг Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Т.Отгонтуул удирдана. Сонирхсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч Та бүхнийг урьж байна.


