“Сурагчийн бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх нь” лекцэд урьж байна
Та бүхнийг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Академич Шадавын Лувсанванданы нэрэмжит Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Багшлах талбар” дугуйлангаас зохион байгуулж буй лекцэд урьж байна.
“Багшлах талбар” дугуйлан нь МУИС-д багшийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын багшлах ур чадварыг дэмжих, хөгжүүлэх; туршин заах орчин нөхцөл, талбарыг бий болгох; оюутны хамт хөгжих боломжийг бүрдүүлэх, багшийн хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлыг тогтмол явуулна.
Энэ удаагийн зочин багшаар Монгол Улсын Гавьяат багш Л.Олзвой, Монгол Улсын Зөвлөх багш Б.Цасанчимэг нар оролцож, “Сурагчийн бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх нь” сэдвээр лекц уншиж, ярилцлага өрнүүлнэ.


