Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан-24” болно
Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг 24 дэх жилдээ 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулна.
Удирдамжийг энд дарж үзнэ үү.
Бүртгэл: МУИС, Хичээлийн 2 дугаар байр 3 давхар, 301, 305 тоот танхим. 2026.04.01-нээс 10-ны өдрийн 10:00-17:00 цагт бүртгэнэ.



