“Зааланд өнжье” өдөрлөг зохион байгууллаа
МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол хэлний бэлтгэл ангийн оюутнуудыг бакалавр, ахисан түвшний суралцагчидтай танилцуулж, монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, уламжлалт монгол тоглоом наадгайг сурталчлан таниулах зорилгоор “Зааланд өнжье” өдөрлөгийг МУИС-ийн хичээлийн 4 дүгээр байрны Спорт зааланд 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт Монгол хэлний бэлтгэл анги, бакалаврын хөтөлбөр, магистр, докторын хөтөлбөрийн 250 гаруй суралцагч, төгсөгчид оролцов. Тус өдөрлөгт сагсан бөмбөгийн 3х3, дартс, ширээний теннис, олс таталт, хөгжөөн дэмжигч багийн бүжиг, хөгжөөнт тэмцээн, шагайн наадгай гэсэн 7 төрөлд өрсөлдөв.
Өдөрлөгт тэргүүн байр эзэлсэн багийг төгсөгчдийн хандиваас 200,000 төгрөгөөр шагнав. Мөн дартсын төрлийн зохион байгуулалтыг дэмжин Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын 4 дүгээр түвшний оюутан Н.Буянтогтох тэнхимдээ мэргэжлийн иж бүрэн хоёр самбар хандивлав. Төгсөгч, суралцагчдаа талархал илэрхийлье.













































































